No menu items!
HomeМонгол брэндГоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч МОНГОЛ брэндүүд

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч МОНГОЛ брэндүүд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол брэндүүдийг онцолж байна. Арьс арчилгаа, гоо сайханы бүтээгдэхүүний гол нууц нь байгалийн гаралтай, органик гэдэгт буй бизээ. Тэгвэл манай гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндүүдийн гол онцлог нь ч мөн үүнд оршиж байна.

ГОО брэнд

“Бурханлиг гоо сайхан” компаний “Гоо”монгол  брэнд нь 35 нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах  зээлд нийлүүлж байна. Монгол Улсдаа анхны гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдтэй болсон тус компани дотооддоо төдийгүй Япон, Хятад улсад ч нэрийн дэлгүүрүүдээ нээжээ. Монгол үндэстний брэнд түүхий эд болох хонины сүүл, чацаргана жимс, жамц давс, халгай, ганга өвс тэргүүтнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. “Гоо” брэндийн бүх бүтээгдэхүүнд ямар ч химийн бодис ороогүй гэдгээрээ онцлог. Мөн хуурай болон эмзэг арьсанд зориулсан давхирхайн дусаалга, давирхайтай тос, уруулын тэжээл, чацаргана кофетэй гар нүүрний скраб, чацарганатай маск, нимбэг коллагентэй зөгийн балан түрхлэг, хөлний сүүн дүрлэг, сүү сарнайтай ванны тансаг жамц давс гэх мэт 20 гаруй төрлийн цоо шинэ бүтээгдэхүүнийг экспортод зориулан гаргажээ.

Фэйсбүүк: GOO Brand

LHAMOUR брэнд

Органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Lhamour брэнд нь 2014 оны 6-р сард үүсгэн байгуулагдсан. Ургамлын тосыг хонины сүүлтэй, чацарганыг тосыг жамц давстай хольж гаргасан бүтээгдэхүүн өмнө нь байгаагүй гэдгээрээ онцлог бөгөөд эдгээрийн нэгдэл нь бүх насны хүмүүсийн арьсны онцлогт таардаг.

Фэйсбүүк: Lhamour

ГИЛГЭРЭМ брэнд

Гилгэрэм нэрийн гоо сайхны саванг байгалийн органик түүхий эд, эмийн ургамал, эрдэс ашиглан, хонины сүүл, тэмээний чөмөг, чацарганы тос зэрэг үндэсний уламжлалт түүхий эдээр баяжуулан гар аргаар, эх орондоо үйлдвэрлэдэг.

BIOMON брэнд

Монос Косметик ХХК анх 1990 онд үүсгэн байгуулагдсан гоо сайхны үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын ууган компаниудын нэг юм. Тус компани монгол хүний арьсны онцлогт тохирсон арьс, үс, бие арчилгааны нийт 52 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Фэйсбүүк: Biomon Organic Beauty Product

МОЙЛ брэнд

“Монос” косметик ХХК-ийн хамт олон “Мойл” нэртэй органик арьс арчилгааны брэндээ 018 оноос эхлэн худалдаанд гаргасан. Анх нийт 54 нэр төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байсан. Бүтээгдэхүүний түүхий эдээс гадна үйлдвэрлэх явц, сав баглаа боодол гээд бүх зүйлсийг органик байлгахад анхаардаг бөгөөд ашиглаж байгаа сав баглаа боодлын ихэнх хувийг хулсан материалаар хийдэг.

Фэйсбүүк: MOIL брэнд

SEABERRY бренд

Монгол улсын хөрсөнд ургасан 100 хувь органик чацарганы тосоор хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

“Сиберри фарм продактс” ХХК-ийн бренд нь биеийн тос , гарын тос, гуужуулагч, нүүрний саван, чацарганы навчин нүүрний маск, чацарганы цэвэр 100 хувь тос, чацарганатай эрүүл мэндийн цай гэх мэт бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

Төв аймгийн Алтанбулаг суман дахь чацарганы аж ахуйг түшиглэн анх 2013 онд дэлхийн брэнд болох зорилготойгоор байгуулагдан, тус ондоо Сингапур улсад нээлтээ хийж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж, эрчимтэй тэлэн хөгжсөөр байгаа. Сингапур болон Индонезын олон улсын стандарт хангасан үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлэн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэржүүлж Америк, Солонгос, Хятад, Тайвань, Герман, Япон руу экспортолж байна.

Фэйсбүүк: Seaberry Brand Mongolia

СҮҮЛХЭН брэнд

“Сүүлхэн” арьс арчилгааны брэнд нь 2017 онд байгуулагдсан.
Сүүлхэн брэнд нь хонины сүүлэн тостой саван, алжаал тайлах ванны бөмбөлөг, хонины сүүлэн тостой биеийн тос, зөгийн бал болон хонины сүүлтэй гарын тос, биеийн скраб зэрэг химийн найрлагагүй, хонины цэвэр сүүлний тос болон бусад органик түүхий эд орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. А, Д, Е витаминууд болон уураг кальцийг нөхөж өгдөг ба харшил өгөхгүй, бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байна.

Фэйсбүүк: Suulkhen brand

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд