No menu items!
HomeХоол, шим тэжээлШаржигнуур тахиаг амтлаг болгох нууц жор

Шаржигнуур тахиаг амтлаг болгох нууц жор

-

Томчууд, хүүхдүүд гэлтгүй бүгд амтархан идэх дуртай шаржигнуур тахиа хийх жорыг хүргэж байна.  Тахианы амт нь зөвхөн махаа амтлахаас гадна гадуур нь бүрж буй гурилыг амталдаг учраас илүү өвөрмөц болдог. 

Орц

Тахианы цээж мах /ясгүй/ 500 грамм

Улаанбуудайн гурил 130 грамм

Соевый соус 1 халбага /амны том халбага/

Кетчуп 1 халбага /амны том халбага/

Тахианы өндөг 1 ширхэг

Кефир 100 мл

Ургамлын тос 400 мл

Хатаасан орегано 1 халбага /амны жижиг халбага/

Цагаан гаа 1 халбага /амны жижиг халбага/

Хар перец Халбаганы талаар хийнэ /амны жижиг халбага/

Амтат чинжүү Халбагны талаар хийнэ /амны том халбага/

хатаасан сармис 2 халбага /амны жижиг халбага/

Улаан чинжүү 1 халбага /амны жижиг халбага/

Давс 1 халбага /амны жижиг халбага/

Бэлтгэх хугацаа: 45 минут

Порц:  4 хүн идэхээр 

Калор: 162 kCal

Хоолоо бэлтгэх арга 

-Тахианы махаа 1 см зузаантай туузан маягаар хэрчинэ 

-Өндөгөө саванд хийж, соевый соусыг жижиг амны халбагын талаар нэмнэ. Давс, кетчуп,  улаан перец 1 амны халбагыг нэмж хийнэ. Сармис, цагаан гаа, кефирээ нэмж, сайтар хутгаснаар тахианы мах амтлах соус бэлэн болно.

-Бэлтгэсэн соусандаа хэрчсэн тахианы махаа хийгээд, хөргөгчинд 30 минут байлгана. 

-Улаан буудайн гурилаа саванд хийж, амны жижиг халбагын талаар хар перец хийнэ. Дээрээс нь нэмээд давс, хатаасан орегано, хатаасан сармис, амтат чинжүүгээ хийнэ. 

-Ургамлын тосыг хайруулын тавгандаа хийж сайтар халаана.

-Соусанд хийсэн тахианы махаа гуриландаа дүрээд, хоёр тал нь шаргал болтол халуун тосонд 2 минут шарна.

-Бэлэн болсон шаржигнуур тахиагаа өөрсдийн дуртай амтлагчаар амталж, ногоогоор хачир хийнэ амтархан идээрэй.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд