No menu items!
HomeОнцлохД.Нямхүү: 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа

Д.Нямхүү: 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа

-

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна.21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол Австралиас ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулан шинжлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Мөн тэрээр ” Манай улсад эмчлэгдээд эдгэрсний дараа коронавирус дахин илэрсэн тохиолдлууд гарсан. Солонгост эмчлэгдээд гарсан 100-гаад хүнээс вирус илэрсэн. Тэр хүмүүсийг эргэн хянаад, бусдад халдаагаагүй гэсэн судалгааны дүнг дэлхийд танилцуулж байсан. Манайд ч ийм тохиолдол илэрсэн тул эмчлэгдсэний дараа дахин вирус илэрсэн иргэдийг тусгаарлах, ажиглах хугацааг сунгаж байна.

Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа. Эсрэг биеийн хэмжээ өндөр байх тусам хамгаалах чадвар сайн байна гэсэн үг. Эмчлэгдээд гарсан хүний биеэс илэрч байгаа вирус нь амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна. Зарим өвчний вирус устахгүй, идэвхгүй болох үйл явцыг эдгэрэх гэж дүгнэдэг. Ирэх 10, 11 дүгээр сард улирлын томуу, коронавирусийн халдвартай хавсарвал байдал маш хүндэрнэ. Тиймээс энэ эрсдэлийг тооцож, томуугийн вакциныг их хэмжээгээр авах захиаллгыг Засгийг газарт өгсөн” гэдгийг хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд