No menu items!
HomeЗөвлөгөөГэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд

-

Тараг

Тараг нь сүүний хүчил агуулдаг тул байгалийн гаралтай цайруулагч гэсэн үг юм. Та шинэхэн таргийг нүүрэндээ түрхэж, 20 минут байлгахад болох бөгөөд дараа нь нүүрээ сайн угаагаарай. Хэрэв та сүүн гаралтай зүйлээс харшилтай, эмзэг арьстай бол өөр арга сонгоорой. Мөн жимсгүй, чихэргүй тараг сонгохоо мартуузай.

Нимбэг

Нимбэг нь гэрийн нөхцөлд  арьсаа цайруулахад туслах хамгийн сайн бүтээгдэхүүн. Нимбэгэнд агуулагдах цитрусын хүчил нь байгалийн гаралтай арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ үргэлж лемоноор арьсаа үрэх хэрэггүй бөгөөд хэтрүүлбэл түлэх аюултай. Тиймээс нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй. Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Мөн  нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай.

Төмс

Төмс нь витамин С агуулдаг учраас арьс цайруулахад тустай. Төмсийг арилгаж нимгэхэн хэрчээд цайруулахыг хүссэн хэсэгтээ тавьж, шүүсийг нь арьсандаа шингээсний дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.

Тараг болон зөгийн балтай маск

Тараг нь сүүний ижил арьс цайруулдаг бол зөгийн бал тэжээл өгөх болно. Тиймээс энэ хоёрыг холиод цайруулахыг хүссэн газраа түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаах хэрэгтэй. Тарагаа  чихэргүй, жимсгүйг сонгоорой.

Өндөг

Зөвхөн өндөгний цагааныг нь ашиглаарай. Өндөгний цагаан нь арьсны нүхжилтийг багасгаж, арьсыг чангалж, цайруулах үйлчилгээтэй. Хоёр цайны халбага эрдэнэ шишийн гурилыг өндөгний цагаантай хольж  борлосон хэсэгтээ түрхээд 15 минутын дараа угаана.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд