No menu items!
HomeЗөвлөгөөГэдэсний илүүдэл өөхөө арилгахыг хүсвэл дараах 4 алхмыг дагах хэрэгтэй

Гэдэсний илүүдэл өөхөө арилгахыг хүсвэл дараах 4 алхмыг дагах хэрэгтэй

-

Бидний бие нэгэнт хуримтлуулсан өөх тосондоо баяртай гэж хэлэх дургүй байдаг. Гэсэн хэдий ч зөв биеийн галбиртай болоход тань туслах дасгалууд байна.

Үе шат № 1. Хоолны дэглэмээ анхаарах

Хоол хүнснийхээ элсэн чихэр, нүүрс усны хэмжээг багасгахыг хичээ: Оронд нь содтой цай, самар, жимс, зөгийн бал хэрэглэ.  Мөн илүү их ногоо, ислэгтэй хүнс идээрэй.

Үе шат № 2. Илүүдэл жингээс ангижрах

Өдөрт 30 минут гүйхэд  эерэг өөрчлөлт гарах болно. Хэрэв эхэндээ 30 минут гүйхэд  хэцүү бол та эхлээд алхаж байгаад дараа нь гүйж болно. Гүйх нь алхахаас 2.5 дахин их калори шатдаг.

Долоо хоногт 2-3 удаа дор хаяж 30 минут усанд сэлэх. Өөрийн дуртай хэв маяг, хурдыг сонгоорой. Хамгийн чухал зүйл бол хөдөлгөөнтэй байх явдал юм, учир нь усан дахь аливаа дасгал нь жингээ хасахад тусалдаг: нэг цаг эрчимтэй сэлэх нь 500 калори шатаахад тусална.

Унадаг дугуй унах нь жингээ хасахыг хүсч байвал хийх үндсэн дасгалуудын нэг юм. Үүнийг долоо хоногт 2-3 удаа тав тухтай хурдаар хий.

Үе шат № 3. Хэвлийн булчингаа чангалах

Кардил дасгалууд нь илүүдэл жингээ хасахад туслах болно, гэхдээ гэдэсний булчинд нөлөөлөхгүй. Танд жингээ хасаж, булчингаа бэхжүүлэх цогц арга барил хэрэгтэй.

Вакуум бол маш сайн дасгал юм. Үүнийг хийхийн тулд уушгиа дүүртэл гүнзгий амьсгаа авч, хэвлий болон нуруу хэсгээ өөр рүүгээ татах ба ингэхдээ амьсгаагаа 15-20 секунд барина. Үүнийг 10 удаа өдөрт 3-4 удаа давтаж хэдэн долоо хоногийн дараа давтаарай. Таны хэвлий багасч байгааг та анзаарах болно.

Планк. Энгийн боловч маш үр дүнтэй дасгал. Өдөрт 2-3 удаа 30 секундын турш хий, үргэлжлэх хугацааг аажмаар нэмэгдүүл. Энэ нь илчлэгийг шатааж,  хэвлийн булчинг чангалж, нурууны бөгтрийг засах ба нуруунд ирэх ачааллыг бууруулах ач тустай.

Үе шат № 4. Булчингаа амраах

Гэдэсний таталт. Эдгээр дасгалууд нь таны хэвлий болон суурь хэсгийг илүү хүчтэй болгоно. Их биеийн сууриа бэхжүүлэх нь бусад булчингуудад нөлөөлнө.  

Хөлөө дээшлүүл. Нуруун дээрээ хэвтэж, тэнцвэрийг олохын тулд гараа шалан дээр тавь. Аажмаар хөлөө 10-15 удаа шулуунаар өргө. Та 30 хоногийн дараа ахиц дэвшлийг анзаарч эхэлнэ.

Шагнал

Дасгал хийсний дараа хүйтэн шүршүүрт ороорой. Бага температур нь бие махбодын булчинг чилээж өвтгөдөг сүүний хүчлийг ялгарахаас сэргийлээд зогсохгүй, биеийн хэмийг дулаан байлгахын тулд калорийг нэмж шатаах ач тустай.

Хэвлий хэсгээрээ турахын тулд ямар аргыг хэрэглэж байсан бэ? Доорх тайлбар хэсэгт хэлээрэй!

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд