No menu items!
HomeХүмүүсМУГЖ Г.Золбоотын тухай сонирхолтой баримтууд

МУГЖ Г.Золбоотын тухай сонирхолтой баримтууд

-

1990-1999 онд манай кино урлаг уналтад орсон гэж хэлж болно. Тэр үед эл урлагийг нуруун дээрээ үүрч,тэсэж үлдсэн цөөхөн уран бүтээлчийн нэг бол МУГЖ Г.Золбоот билээ. Энэ удаагийн хүмүүс буландаа түүний тухай бэлтгэлээ.

Тэр 1967 оны 3 дугаар сарын 27 нд  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд төрж өссөн.Хонь жилтэй, хоньны орд, хонь цагт төрсөн. Хоёр эгч хоёр ахтай.Айлын бага хүүхэд.Аав ээж нь 5 хүүхдийнхээ хөгжмийн боловсролд ихээхэн анхаардаг байжээ. Ах эгчтэйгээ орой бүр нэгэн жүжгийг  тоглож өгдөг байсан. Энэ бол манжингийн тухай үлгэр юм. Энэ үлгэрт айлын хамгийн том нь найруулагч хийдэг байсан бол Золбоотын хувьд манжингийн дүрийг бүтээдэг байжээ. Ээжийн  талд  нь урлагийн хүн байсан тэр нь  “Ардын элч”-ийн Ариунаад тоглодог МУГЖ Цэвэлсүрэн гуай юм.

Аав нь Дундговь аймгийн эрдэнэдалай сумын харъяат нягтлан бодогч мэргэжилтэй, Дундговь аймгийн усны аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгтэй 40-д жил усны байгууллагад ажиллажээ. Ээж нь тус аймгийн Монгол банкинд 40гаруй  жил ажилласан. Тэрээр 1985 онд Эрдэнэдалай сумд 10н жилээ дүүргэсэн улмаар Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг 1989 оны хавар оргилсон их мөрөөдөлтэй залуу жүжигчин  сургуулиа төгсөж байжээ.1989-1997 он хүртэл “Армийн драмийн театрт” ажилласан. Урлагийн замналаа Б.Лхагвасүрэн гуайн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн  хэмээх өвгөний идэр насны дүр түүний анхны тайзны жүжиг байлаа. Дэлгэцийн бүтээлийн гараагаа ч Лхагвасүрэн гуайн бичсэн “Бүлээн нурам” кинонд тоглох санал авч анхны дүрээ мөнхөлжээ.

Тэрээр “Бүлээн нурам” киноныхоо тухай ярихдаа Анх гарч байхад хүмүүс тааламжтай хүлээж авч байгаагүй.Галав юүлэнэ гэж юу байсын гэж яридаг байсан. Их алсын хараатай бичсэн зохиол Тухайн үед аав ээж маань “Эрдэнэдалай” суманд “Бүлээн нурам” киног үзээд жүжигчин Энхтуул хутгалдаг хэсэг гарч байхад хүний араар нуугдаж нутагийнхан нь шоолж инээгээд киногоо дуусгаж чадаагүй гарж явсан. Муу ёрын муухай юманд тоглоод байна боливол яасын гэж хэлж байсан удаатай хэмээн дурсан ярьжээ.1993 оноос кино  урлаг уналтанд орж байхад Монгол киноныхоо төлөө мохолгүй зүтгэсэн.Тухайн үед Золбоотгүй кино алга байна гэж яридаг байсан. 2000онд МУГЖ Өлзийхүүтэй хамт “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”  кинонд хамтарч тоглож байхдаа Өлзийхүү хошин урлагийн продакшнд тоглож үзэх санал тавьснаас хойш 20-гаруй  жил өнгөт инээд хамтлагт ажилласан.

Анхны кино, жүжиг маань хоёулаа Б.Лхагвасүрэн ахын зохиол байсан нь их сонин тохиолдол шүү. Манай ангийнхнаас У.Батбаатар бид хоёр Армийн театрт урилгаар, О.Энхтуул, И.Одончимэг хоёр Улсын хүүхэд, залуучуудын театрт, Д.Цоодол МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр, бусад нь орон нутагтаа хуваарилагдаад явцгаасан. Армийн театрт бид цэвэрлэгчээс, жүжигчин гээд хийж болох бүх л ажлыг амжуулдаг байсан. Тухайн үед бид өөрсдийн гэсэн театр байгуулна гээд орон сууцны суурийн давхрыг хүртэл ухаж явлаа. Ийм л сонин хувь тавилантай театр маань татан буугдсан учраас кино урлаг руу орж, чөлөөт уран бүтээлчийн замаар эргэлт буцалтгүй зүтгэж яваа гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн.Түүнийг эерэг дүрийн мастер гэлтэй. Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг 1989 онд төгссөнөөсөө хойш тэрбээр 80 гаруй уран сайхны кино, драмын 21 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолт, телевизийн зохиомж, теле жүжигт гол болон туслах дүрд тогложээ. Тэдгээрийн дийлэнх нь эерэг дүр аж.

Мойлхон киноны “Мархаа” болон Аравт уран сайхны киноны “Хархор”  жажны дүрээр л сөрөг талын баатаруудын дүрийг кино халисанд үлдээжээ.Түүнд хамгийн анхны шагналыг  авчирсан жүжиг бол Хятадын “Аянгын бороо” жүжиг.  Жоу Чун хэмээх 17 настай хүүгийн дүрийг бүтээсэн. Жоу Чуны дүр тухайн жилдээ “Шилдэг эрэгтэй” дүрийн шагналыг авчирч байсан. “Аянгын бороо” жүжгийг тавихад БНХАУ-аас 80 гаруй настай найруулагч ирж ажиллаж байсан. 

Хамгийн удаан зураг авалттай кино нь “Үхэж үл болно Чингис хаан” кино. Энэ киноны зураг авалт бүтэн хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар Чингисийн дүрд тоглож, Золбоот Боорчийн дүрд тоглосон.Мойлхон киноны эсрэг дүр нь үзэгчдийн сэтгэлд их хүрсэн. Тэрээр тав дугаар ангиасаа үлээвэр хөгжим тоглосон. Анд явах дуртайгаас гадна сүүлийн үед сэлэм цуглуулах сонирхолтой,байгалийн сайханд гарж найзууддаа хоол хийж өгөх, уртын дуу, хуур хөгжим сонсох дуртай гэнэ.Канадийн кино фистивалд оролцож байхад Румын жүжигчин бүсгүй хүртэл дурлаж явсан яриа байдаг.

Тэрээр анхны ханиасаа салаад 10 гаруй жил болж байгаа. Түүний хүү Хангал нь жүжигчин мэргэжилтэй. Сүүлийн үед түүнийг хэнз үрийн зулай үнэрлэсэн гэх мэдээлэл бий.

Г.Бадамханд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд