Пилонидын үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

0
1754

Сүүлний ясны доод хэсэгт нэг төрлийн цулцан байдаг бөгөөд түүнийг “пилонидын цулцан” гэж нэрлэдэг. Энэ нь халдвар авч, идээгээр дүүрснээр идээт үрэвсэл, “пилонидын буглаа” үүсдэг бөгөөд ихээхэн өвдөлттэй байдаг. Ихэвчлэн ахар сүүлний орчимд том хэмжээний идээт үрэвсэл маягаар үүсдэг бөгөөд эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Ялангуяа залуучуудад. Мөн ачааны машины жолооч гэх мэт суугаа ажил эрхэлдэг хүмүүст тохиолдох магадлал өндөр байдаг аж. Хэрэв бугласан тохиолдолд эмч мэс заслын аргаар идээ бээрийг гадагшлуулна.

Шалтгаан

Ихэнх эмч нар үсний ургалт нь гол шалтгаан болдог гэж үздэг. Үсний үзүүр хэсэг буржийж буцаж арьсандаа шигдэснээр өвдөлт, загатнах , улайх , хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Уг идээт үрэвслээс үсний булцуу олдох нь бий.

Өөр нэг шалтгаан нь тухайн орчимд гэмтэл авсны улмаас үүсдэг байна. Дэлхийн 2-р дайны үеэр 80,000 гаруй цэрэг эрс ийм шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Нэг хэсэг энэ өвчнийг “Жийп өвчин” гэж нэрлэж байсан аж.

Бусад эрсдэлт хүчин зүйлүүдэд таргалалт, их хэмжээний үс, дасгал хөдөлгөөний хомсдол, удаан суух, хэт хөлрөх зэрэг орно.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдгүүд илэрнэ.

•           Өвдөлт , улайлт, нурууны доод хэсгээр хавдах

•           Идээ бээр, цус гарах

•           Таагүй үнэр

•           Хүрэхэд хөндүүрлэх

•           Халуурах

•           Хэмжээ нь янз бүр байж болно

Ямар тохиолдолд эмчид хандах ёстой вэ?

Эмчилгээнд антибиотик, шарлага, тосон түрхлэг зэрэг багтах бөгөөд идээ бээрийг гадагшлуулахаас эхэлнэ. Илүү хүндэрсэн тохиолдолд мэс засал хийнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах шаардлагатай.

Ямар арга хэмжээ авч болох вэ?

Эхэн үед улайлт, хавдар, өвдөлт байх нь энгийн зүйл бөгөөд өвдөлтийг намдаахын тулд  бүлээн усаар угааж, арчиж цэвэрлээрэй. Эргэн тойрон дахь хэсгийг цэвэр, хуурай байлгах шаардлагатай.

Эмчилгээ

Антибиотик нь бүрэн эмчлэхгүй тохиолдолд зүсэлт хийж, идээг гадагшлуулах нь хамгийн тохиромжтой эмчилгээ гэж үздэг. Зүсэлт хийсний дараа бохир оруулахаас сэргийлж,  ойр орчмыг нь цэвэр байлгах хэрэгтэй. Мөн идээ, өвдөлт гэх мэт шинэ халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаарай. Мэс заслын аргаар бүрэн эдгэрэх боломжтой боловч дахин үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй.

Эх сурвалж: webmd