No menu items!
HomeХүмүүсО.Мөнх-Эрдэнэ: Улсын цол хүртсэндээ баяртай байна

О.Мөнх-Эрдэнэ: Улсын цол хүртсэндээ баяртай байна

-

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ Монгол Улсын аварга С.Мөнхбатаар тав давж, улсын начин цол хүртсэн билээ. 25 насандаа тус цолыг хүртэж буй тэрбээр энэ жилийн хамгийн залуу начин болсон юм.

Тэрээр MNB сайтад өгсөн ярилцлагадаа “Улсын цол хүртсэндээ баяртай байна аа. Би улсын баяр наадамд хоёр дахь удаагаа барилдлаа. Аавын аав буюу өвөөгийн төрсөн ах Санж-Очир улсын наадам хоёр удаа дөрөв давж, урт гарт хэмээх улсын арслан Маамын Лхагвад өвдөг шороодсон гэдэг. Мөн аавын өвөө даншгийн начин цолтой Бадрах гэж хүн байсан юм билээ. Харин ээжийн ээж буюу эмээгийн төрсөн төрсөн ах улсын начин цолтой Д.Жадамбаа гэж хүн байсан.  

Зургаа эсвэл долоо давна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Ер нь амлуулна гэж бодож байгаагүй. Хэрвээ хэн нэгэнд амлууллаа гэхэд улсын аварга П.Бүрэнтөгст биш арай бага цолтой бөхтэй таарах байх гэж бодож байлаа. Гэхдээ түүнийг давах боломж байсан. Миний гол алдаа яарсантай холбоотой. Хэтэрхий их яарч барилдсан. Намайг зургаагийн даваанд гарах үед галынхан маань “Нервитэлгүй чөлөөтэй барилдаарай” гэж захисан.

Миний ханийг Ц.Өсөхжаргал гэдэг. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Хүүг маань Хангарьд, охиныг Аялгуу гэдэг” гэжээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд