No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийн амны эргэн тойронд хөхрөх ДАРААХ шалтгаантай

Хүүхдийн амны эргэн тойронд хөхрөх ДАРААХ шалтгаантай

-

Судсаар гүйх хүчилтөрөгчийн хэмжээ багасах үед арьс өнгөө алдаж, хөхөрдөг. Үүнийг анагаах ухаанд “цианоз” гэж нэрлэдэг байна.

Харин амны эргэн тойронд үүссэн хөхрөлтийг “Circumoral cyanosis” гэдэг. Энэ нь ихэвчлэн нярайд, ялангуяа уруулын дээд хэсэгт ажиглагддаг. Хэрэв таны хүүхэд бор арьстай бол өнгө нь илүү саарал эсвэл цагаан харагдаж болно. Та мөн тэдний гар, хөл дээр үүнийг анзаарч магадгүй юм.

Эмчид хандах хэрэгтэй юу?

Хөхрөлт нь хүүхдийн амны эргэн тойронд байх бөгөөд уруулаас бусад газар, нүүрний хэсэгт ажиглагдсан бол гэм хоргүй. Гэхдээ та юунаас болж үүсэннийг нь мэргэжлийн хүнээс лавлаарай.  Харин бор арьстай хүүхдүүдийн хувьд та амных нь дотор талыг, тэр дундаа завжийг нь цайвар өнгөтэй эсэхийг шалгах хэрэгтэй.

Хэрэв та хүүхдийнхээ амны эргэн тойронд эсвэл гар, хөлнийх нь  хэсэгт өнгө өөрчлөгдсөнийг анзаарсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Нэмэлт анхааруулах зүйлс

  • зүрхний цохилт
  • амьсгал давчдах
  • хэт их хөлрөх
  • амьсгалын асуудал үүсвэл эмчид яаралтай ханд.

Энэ нь ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?

Амны эргэн тойрон дахь хөхрөлтийг акроцианозын нэг төрөл гэж үздэг. Акроцианоз нь нарийн судаснууд хүйтэнд агшиж, хариу үйлдэл үзүүлэх үед тохиолддог байна. Энэ нь нярай төрсний дараах эхний өдрүүдэд ажиглагддаг хэвийн зүйл юм.

Харин бага насны хүүхдүүд хүйтэн цаг агаартай үед гадуур гарах эсвэл усанд орж байгаад гарах үед уруул нь хөхөрдөг. Энэ төрлийн хөхрөлт нь бие дулаацсан үед арилна.  Хэрэв тийм биш бол яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Энэ нь уушиг, зүрхэнд асуудал үүссэнийг илтгэх шинж тэмдэг юм.

Эмчилгээ

Хүүхдүүдийн амны эргэн тойрон дахь  хөхрөлт нь ихэвчлэн өөрөө алга болдог. Нялхсын хувьд энэ нь төрснөөс хойш хэд хоногийн дараа тохиолддог. Харин бага насны хүүхдүүдийн хувьд энэ нь бие дулаацсаны дараа арилна.

Гэхдээ дээр дурдсан шинж тэмдгүүд, ялангуяа амьсгалахтай холбоотой асуудал илэрвэл яаралтай тусламж дуудаарай. Эмч амьсгалын зам, цусны эргэлтийг тогтворжуулах шаардлагатай байдаг.

Эх сурвалж: Healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд