No menu items!
HomeUncategorizedДүүгээ хамгаалсан хүүд Ахмад америк бэлэг өгчээ

Дүүгээ хамгаалсан хүүд Ахмад америк бэлэг өгчээ

-

АНУ-ын Вайоминг мужийн орчин суугч зургаан настай Бриджер Уокер гэх хүүгийн охин дүүгээр нохойнд хазуулахаас хамгаалсан түүх олны хүндэтгэлийг хүлээж, тэр ч бүү хэл дэлхийн хэвлэлүүдийн нүүрэнд гарчээ.

Түүний нагац эгчийн цахим хуудастаа бичсэнээр Уокер хүү бяцхан биендээ баймгүй зориг гаргаж нохойн дайрахад дүүгээ хамгаалан өөрөө өмнүүр нь орж нүүрнийхээ нэг талыг тэр чигт нь нохойд хазуулсан байна.

Нийт 90 орчим оёдол тавиулж, хавдаж хөхөрсөн нүүртэй зоригт хүүгийн дүүтэйгээ хамт авхуулсан зураг цахим сүлжээ, хэвлэлүүдийн нүүрийг чимж, түүнийг хүмүүс “Бяцхан баатар” хэмээн өргөмжилж байна. Хүүг хазсан нохойн эзэд хариуцлагаа хүлээсэн ба хүүд болон түүний гэр бүлд эелдэг найрсгаар тусалж байгаа гэнэ.

Эцэг нь зургаан настай хүүгээсээ яагаад дүүгийнхээ өмнүүр орсон талаар нь асуухад тэрээр “Хэрэв бид хоёрын хэн нэг нь үхэх ёстой бол тэр нь би байх ёстой гэж бодсон” гэж хариулсан байна. Бридж хүүгийн нагац эгч нь болсон үйл явдлыг өөрийн инстаграмаар дамжуулан хуваалцаж түүнийг “Marvel”-ын алдарт “Avengers” цувралын үнэнч шүтэн бишрэгч болохыг нь онцолсон юм.

Холливуудын алдарт жүжигчин Энн Хэтэуэй зургаан настай хүүгийн эр зоригийг өндрөөр үнэлээд “Би Avenger биш. Гэхдээ би супер баатруудыг хараад таньж чаддаг. Надад чамд байгаа эр зоригийн ядаж тал нь ч байсан болоосой гэж маш их хүсэж байна. Хурдан эдгээрэй” гэсэн юм. Үүний дараа “Avengers” киноны одод түүнд талархал илэрхийлсэн байна.

Тэгвэл Бридж Уокер хүү “Avengers” киноны Ахмад Америк буюу алдарт жүжигчин Крис Эвансаас Ахмад Америкийн өмсгөл болон бамбайг хүлээн авчээ. Крис Эванс “Ахмад Америк байна. Би чиний түүхийг сонссон. Сүүлийн хэдэн өдөр олон хүн чамд сайхан зүйл хэлсэн байх. Би чамайг магтах дараагийн хүн болъё. Найз минь чи бол жинхэнэ баатар. Чиний хийсэн зүйл бол үнэхээр агуу эр зориг. Охин дүү чинь чам шиг ийм зоригтой том ахтай байна гэдэг бол үнэхээр азтай хэрэг. Эцэг эх чинь чамаар маш их бахархаж байгаа нь гарцаагүй. Би гэрийн хаягийг чинь олсон. Би чам руу Ахмад Америкийн жинхэнэ бамбайг илгээх болно. Чи үүнийг авах эрхтэй хүү минь” гэсэн байна.

Бридж Уокер хүүгийн гэр бүлийнхний хэлснээр “Avengers” цувралын гол дүрүүд болох Том Холланд, Марк Руффало болон Хью Жакман, Захари Леви зэрэг супер баатрын дүрээр танигдсан алдартнууд холбогдож хүүд урам зориг өгчээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд