No menu items!
HomeЗөвлөгөөХодоодны хүчил ихэссэн үед татгалзах хэрэгтэй хүнсний зүйлүүд

Ходоодны хүчил ихэссэн үед татгалзах хэрэгтэй хүнсний зүйлүүд

-

Таны цээж хөндүүрлэж, хорсож, ам гашуун оргидог уу? Энэ нь ходоодны хүчил ихэссэний илрэл ажээ. Олон хүн энэ өвчнөөс болж шаналж явдаг нь нууц биш юм. Ходоодонд хүчил ихсэх, улмаар тэр нь ходоодны ханыг гэмтээж улайлган, шархлуулж, цаашлаад хүндэрч хавдарт шилжих эх үүслийг тавьдаг байна. Ходоодны хүчиллэгийг саармагжуулах нь  ходоодны шархлаа үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Иймд ходоод, хоол боловсруулах замын өвчнөөс сэргийлэхэд бидний хийх эхний алхам нь ходоодны хүчиллэг орчныг саармагжуулах явдал юм.

Ходоодны хүчил яагаад ихэсдэг вэ?

Хоол хүнсний зохисгүй хэрэглээ, мөн архи, тамхи, кофе хэтрүүлэн хэрэглэснээс ходоодны хүчил нэмэгдэж улмаар ходоод гэдэсний хямрал үүсдэг аж. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа болдог. Энэ нь ноцтой хүндэрсэн тохиолдолд бөөлжиж, огиулдаг. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд хар өнгөтэй, хатуу өтгөн гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс та дараах хоол хүнсийг бүү хэрэглээрэй гэж зөвлөх байна.

Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин нь олон шалтгаантай байдаг ба үндсэн хоёр хүчин зүйл нь ходоодны хүчиллэг ихсэлт ба халдвар гэж үздэг. 

Ходооды өвчин, тэр дундаа ходоодны архаг үрэвсэл үүсэх гол шалтгаан нь халдвар буюу хеликобактер пилори юм. Ходоодны архаг үрэвслийн 80-90%  нь хеликобактераар үүсгэгддэг гэсэн судалгаа бий. Ходоодны хүчиллэг ихсэлтэд нөлөөлөх хүчин зүйлд  уураг ихтэй хоол хүнсний  хэрэглээг оруулж болно.

Монголчууд эрт дээр үеэсээ эрс тэс уур амьсгал, нүүдэлчин соёлдоо тааруулаад махан болоод хүнд хоол хүнс хэрэглээд заншчихсан байдаг. Гэтэл одоо суурин хэв шинжид шилжчихээр уламжлалт хоол хүнс маань тохиромжгүй болж байна. Ходоодны хүчиллэг хэт ихэсвэл ходоодны ханыг бүрхэж байдаг салстыг гэмтээж ходоодны эд эсийг цочроодог. Цаашлаад үрэвсэл, шархлаа, улайлт үүсэх үндэс болж байгаа юм.

Үүнээс гадна хеликобактерийн өсөлт нь ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлж, эргээд хүчиллэг орчин нь тухайн бактерийн өсч үржих таатай нөхцөл болдог.

Тэгвэл бид та бүхэндээ ходоодны хүчил ихэссэн үед идэж болохгүй хоол хүнсийг хүргэхээр бэлтгэлээ.

Шоколад

Таны ходоодны хүчил ихэссэн бол та шоколадныхаа хэрэглээг багасгах хэрэгтэй. Учир нь дараах гурван шалтгааны улмаас шоколад идвэл ходоодны хүчил ихэсдэг аж.

Шоколаданд кафейн болон “теобромин” гэгч бодис агуулагддаг. “Теобромин” нь ходоод гэдэсний булчинг суллаж, хүчил ялгарлыг ихэсгэдэг.

Таргалуулдаг учраас удаан шингэдэг. Үүнээс болоод ходоодны хүчил ихэсдэг.

Шоколаданд байдаг какао хоол боловсруулах эрхтний тогтолцоонд муугаар нөлөөлдөг.

Цэвэр шоколад бусад төрлөөсөө арай дээр боловч үндсэн найрлага нь адилхан билээ.

Согтууруулах ундаа

Бүх төрлийн согтууруулах ундаа ходоодны хүчлийг ихэсгэдэг. Учир нь тус ундаа нь гэдэс, ходоодны ёроолын эд эсүүдийг суллаж, хүчил ихэсдэг ажээ. 2004 онд “World Journal of Gastroenterology” сэтгүүл долоо хоногт 210 граммаас илүү согтууруулах ундаа хэрэглэдэг хүн ходоодны хүчил ихэсдэг өвчтэй болдгийг тогтоож, олон нийтэд хүргэсэн юм. Мөн 2010 онд “Зейжан” их сургуулийн шинжлэх ухааны сэтгүүлд согтууруулах ундаа ходоод гэдсийг өвчлүүлж, химийн бодисын найрлага нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг тухай нийтлэгдсэн билээ. Тиймээс та бүх төрлийн архи, шар айрагнаас аль болох зайлсхийж байхыг эрхэмлээрэй.

Кофе

Та кофе уух дуртай бол, зуршлаа өөрчилж, цай уух цаг иржээ. Ходоодны хүчил ихтэй хүн кофе уувал бүр ч муу нөлөө үзүүлдэг. Кофе ходоодыг хурдан хугацаанд хоосолж, ингэснээр хүчил ихэсдэг. Үүнээс болж хоол боловсруулах эрхтний эд эс гэмтдэг байна. Мөн ундаа, энергийн ундаа зэрэг өөр бусад кафейн агуулдаг хүнснээс татгалзаарай.

Улаан лооль

Улаан лооль болон улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүнээс болж ходоодны хүчил ихэсдэг. Учир нь тус ногоонд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Үүнээс болоод ходоодны хүчил ялгарах нь ихсэж, цээж хөндүүрлэдэг. Тиймээс улаан лооль, кетчуп, пицца, халуун ногоотой соуснаас зайлсхийгээрэй.

Газтай ундаа

Газтай ундаанаас болж ходоодны хүчил ихсэж, цээж хөндүүрлэдэг. Учир нь газны хөөс ходоод гэдсийг хөөлгөж, дараа нь жижгэрснээр ходоодны хүчил ялгарах нь ихэсдэг юм. Дээрээс нь газтай ундаанд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчил бүр ихсэж, байдал дорддог ажээ. Тиймээс газтай ундааныхаа хэрэглээг багасгах нь зүйтэй. Бүр болохгүй бол өглөө эрт ууж байгаарай.

Хүчиллэг жимс

Хүчиллэг жимсэнд мэдээж хүчил ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчлийг ихэсгэдэг бөгөөд ялангуяа өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Ходоод нэмэлт хүчлийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс алим, тоор, гадил болон тарвас идэж байх нь зүйтэй.

Өөх тос ихтэй мах

Хонь, үхэр болон гахайн маханд өөх тос ихээр агуулагддаг тул ходоодны хүчил ихэсдэг. Өөх тос ихтэй байна гэдэг нь боловсруулахын тулд ходоод гэдэс ихээр ажиллана гэсэн үг. Хоол хүнс шингэхгүй удахаар ходоодны хүчил удаан хугацаагаар ялгарна. Тиймээс гэдэс, ходоодонд их хэмжээний дарамт учирдаг тул шарсан хуурсан мах идэхгүй байх нь зөв юм.

Гаа

Гааг ихээр хэрэглэвэл цээж хөндүүрлэж, ходоодны хүчил ихэсдэг. Тиймээс таны ходоодны хүчил ихсэх тийшээ хандсан бол гааг хэрэглээнээсээ хасах нь зүйтэй.

Сармис

Сармис ханиаданд тустай боловч цээж хөндүүрлүүлэх сөрөг талтай. Учир нь сармис ходоодны хүчлийг ихэсгээд зогсохгүй, хоолны шингэцийг удаашруулдаг ажээ. Хэрэв та сармиснаас зайлсхийж чадахгүй бол, ядаж сайтар буцалгаж, хүчлийг нь багасгаж байж хэрэглээрэй. Мөн сонгино нь сармистай адил нөлөө үзүүлдэг ажээ.

Бяслаг

Бяслаг ходоодны хүчлийг ихэсгэж, цээж хөндүүрлүүлдэг. Өөх тос ихтэй учраас ходоод удтал шингээж чаддаггүй бөгөөд үүнээс болоод илүү их хэмжээгээр хүчил ялгардаг аж. Мөн бяслаганд агуулагддаг уурагнаас болж цээж хөндүүрлэдэг. Тиймээс өөх тос багатай бяслаг хэрэглэж байгаарай.

Бусад анхааруулга:

Бүх төрлийн шарсан, хуурсан хоол хэрэглэхгүй байх

Хоол идчихээд дор хаяж 2 цагийн дараа унтах

Өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр хооллох

Амтлагч ихтэй хоолноос зайлсхийх

Ногоо ихтэй хоол хэрэглэж байх

Ходоодны их бие хэсэгт байрлах булчирхай буюу ходоодны ханын эсээс ялгарах давсны хүчил нь маш хүчтэй хүчиллэг (pH=1-2) шинжтэй тул ходоодыг хүчиллэг орчинтой болгоно.

Хэдий их хэмжээний уураг, тос өөх ихтэй хоол хүнс идээд байх тусам их хэмжээний ходоодны хүчил ялгарч эхэлдэг гэж энгийнээр тайлбарлаж болно л доо. Учир нь мах, өндөг зэрэг уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахад ходоодны хүчил их хэмжээгээр ялгарах шаардлагатай болдог.

Үүнээс гадна манайхны нэг муу дадал зуршил байна. Үүнд даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн хоол амтлагчууд, архи согтууруулах ундаа, тамхи зэрэгийг хэрэглэхээр ходоодны хүчиллэгийг нэмэгдүүллэг.

Ингэснээр ходоод, хоол боловсруулах замын эрхтнүүд маань өвчлөх нөхцөл бүрддэг.

Ер нь монголчуудын маань өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс нь ходоодны хүчиллэгийг ихэсгэх хандлагатай байна.

Гэтэл оронд нь бууцай, салатны навч, байцаа, хулуу, чинжүү гэх зэрэг ногоон навчтай ургамлууд хэрэглэж заншвал хүчиллэгийг тэнцвэржүүлэх үр ашигтай юм шүү дээ. Үүн дээр онцгойлон хэлэхэд, манайхан ходоодныхоо хүчил багасгахын тулд ус сайн ууж хэвших хэрэгтэй. Ус маань хүчил шүлтийн тэнцвэрт байдалд оршиж байдаг.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд