LOADING

Type to search

Улс төр Үйл явдал

Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-т ажиллаа

Share

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 1684 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 69,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 173,4 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Мөн УОК-ын Шуурхай штаб болон Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

error: Content is protected !!