LOADING

Type to search

Нийгэм Үйл явдал

Төрийн далбааг мандуулж цэргүүд ёслон жагслаа

Share

Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд зохион байгуулдаг уламжлалын дагуу өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулах ёслол боллоо. 

Монгол Улсын Төрийн далбааг мандуулсны дараа цэргийн ёслолын жагсаал болж, Төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлэв. Шинэ коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлж энэ жил жагсаалд Зэвсэгт хүчин, Онцгой байдал цагдаагийн цөөн алба хаагчдын төлөөлөл жагслаа. 

Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байх ба далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна хэмээн заасан байдаг. 

error: Content is protected !!