LOADING

Type to search

Онцлох Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Одоогоор 3,050 хүн ажиглалтад байна

Share

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвараар дэлхий дахинаа 12,368,000 хүн өвчилж, 556,000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Эдгэрсэн хүний хүн 7.1 саяд хүрч, 4.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Нэгдүгээр сараас хойших хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн өдөр боллоо. Коронавирус бидний өмнө мэддэг байсан өвчинтэй адилгүй учраас вакцин гарсан ч тахлын тогтоон барих хэцүү байх магадлалтай байна гэж АНУ-ын Халдвар өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тиймээс хүмүүс амьдралын шинэ хэв маягтаа зохицох хэрэгтэй. 

Сүүлийн 24 цагт АНУ-д 64,000, Бразилд 42,000, Энэтхэгт 25,000, Өмнөд Африкт 13,000 хүн халдвар авлаа. ОХУ-д суулийн хоногт 6,509 хүн шинээр халдвар авч, 176 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 341 хүн орж, 286 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 3,050 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6-ынх нь бие хүнд байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаар 146 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Казахстан улсаа хочр иргэн холбогдож эмнэл зүй, эмчилгээний талаар мэдээлэл авлаа” гэв.

error: Content is protected !!