No menu items!
HomeЭрүүл мэндАмны хөндийн буглаа үүссэн үед анхаарах зүйлс

Амны хөндийн буглаа үүссэн үед анхаарах зүйлс

-

Халдварыг цаг тухайд нь эмчлүүлээгүйээс идээлж буглаа буюу абсцесс үүсдэг. Энэ нь идээ эдийн дотор хэсэг газар хуримтлагдахыг хэлдэг.  Идээт нэвчдэст үрэвсэл буюу флегмон гэдэг нь идээ нь эдийн дотор тархахыг хэлнэ. Улмаар идээ нь нүүрний булчин хоорондын янз бүрийн хэсэгт нэвтрэн хүзүү рүү шилжин гол руу ч уруудах аюултай. Энэ бол үхлийн аюултай өвчин юм.  

Анхаарах зүйлс

  • Бүлээн жин хэрхэвч тавьж болохгүй. Үрэвслийг улам даамжруулах аюултай.
  • Эрүү нүүрэндээ боолт хийх хэрэггүй. 
  • Эмчийн заалтгүйгээр ампицилин, амокс гэх мэтийн антибиотик ууж болохгүй. Антибиотикийг замбараагүй ууснаар нянг дасган үйлчлэхгүй болгох аюултай.
  • Эмчид үзүүлэхээс гурван цагийн өмнөөс эхлээд өвчин намдаах эм ууж болохгүй. Хэрэв уувал онош буруу тавигдаж, улмаар буруу эмчилгээ хийгдэх аюултай.
  • Зүслэг хийлгэсний дараа аспирин ууж болохгүй. Учир нь аспирин нь цус алдалт үүсэх эрсдэлтэй. Тэгээд ч зүсэлт хийсэн үед аспирин нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлэхгүй.
  • Зүслэг хийлгэснээс хойш 12 дотор бие гайгүй болохгүй байвал эмчид дахин хандах хэрэгтэй.
  • Эмчийн зааваргүйгээр өөр эм дураараа уух, эсвэл эмчийн заасан эмийн уухгүй байх нь уршигтай гэдгийг мартаж болохгүй. Мөн зөвхөн эмч л өвчний талаарх үнэн бодит зөвлөгөө өгнө үү гэхээс найз нөхдийг үгээр өөртөө эмчилгээ хийнэ гэдэг байж болшгүй хэрэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээний дараа анхаарах зүйлс:

  • Зүслэг хийлгсэн ч хаван, эдийн нягтрал нь тэр даруй алга болно гэж байдаггүйг мартаж болохгүй. Харин ч хаван бага зэрэг томорч болох ч гурван өдрийн дотор бүх зүйл эргээд хэвийн болох ёстой.
  • Гэмтсэн хэсгийн зөөлөн эд нягтарч хатуурах буюу инфильтрат үүснэ. Энэ нь нэлээд удаан хугацаагаар арилахгүй байж болно.
  • Ясны хальсны үрэвсэл, эсвэл идээт буглаа байсан бол эмчилгээ хийсний дараа  өвчний голомт байсан хэсэг дэх өвдөлт нь намдаж, халуун ч буурч эхлэх ёстой.
  • Зүслэгийг дагуу бага зэрэг таагүй өвдөлт байж болох ч хүчтэй өвдөлт өгөх ёсгүй.
  • Амны хөндийд резинэн хавчуурга байх ёстой. Түүнийг татаж чангааж, засах гэж оролдосны хэрэггүй. 

Эх сурвалж: УХТЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

трэнд