No menu items!
HomeЗөвлөгөөУнжсан гэдэсгүй болоход ганцхан долоо хоног л хангалттай

Унжсан гэдэсгүй болоход ганцхан долоо хоног л хангалттай

-

Гэдэс олон хүний хувьд том асуудал. Өөхлөлт энэ хэсгээр их байх тул шатаахад амаргүй. Унжсан гэдэс хэнд ч тааламжтай харагдахгүй, мөн эрүүл мэндэд ч муу. Том гэдэс эрүүл мэндийн хувьд хэд хэдэн өвчний эх үүсвэр болно.

Хэрвээ та нарийхан гэдэстэй байхыг хүсэж яваа бол мөрөөдлөө биелүүлэх цаг нэгэнт иржээ. Санаа зовох зүйлгүй – гэдсээ багасгахын тулд танд нэг долоо хоног л хэрэгтэй, таниас нэг их хүч ч шаардахгүй. Та бүхэнд танилцуулах дараах зургаан аргын тусламжтайгаар унжсан гэдэсгүй гоолиг сайхан болоорой.

Илүүдэл жингээсээ түргэхэн шиг салж өөрийн гуалиг биеэрээ гайхуулахыг хүсч байгаа бүсгүйчүүддээ дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.

Хоолныхоо давсыг багасга

Хоолоо давслахаа болиход гэдэсний өөх хайлж эхэлнэ. Давсыг хааяахан хэрэглэх эсвэл давсыг байгалийн гаралтай амтлагч ногоогоор орлуулж болно. Тэгшхэн гэдэс давсанд дургүй гэдгийг байнга санаж яваарай. Давстай хоолноос татгалзаад сурчихвал хоолны жинхэнэ амтыг мэдэрч эхэлнэ.  

Нүүрс-усаар бага хүнс сонго

Уураг ихтэй хоол хүнс идэхээс гадна ногоо идэхийг хичээгээрэй. Ядаж долоо хоногийн турш нүүрс уснаас татгалзаж чадвал та огцом өөрчлөлт мэдрэх болно. Юу идэж болох вэ: өндөг, бяслаг, аарц, самар, өөхгүй мах, загас, ногоо, хааяахан бор будаа. Эрс татгалзах хоол хүнс – төмс, гоймон, бүх төрлийн талх. Нэг л долоо хоног энэ маягаар хооллоход таны гэдэсний хэмжээ багасна гэдэгт итгэлтэй байж болно. Идэхийг санал болгож байгаа дээрх хоол нь таныг өлсгөлөнд автуулахгүй, чухал ажлаа гүйцэтгээд байх эрч хүчээр хангалттай сэлбэнэ.  

Сүүн бүтээгдэхүүнээс татгалз

Сүүн бүтээгдэхүүнээс аарц, бяслаг идээд бусдыг нь нүднээс далд цаашаа байлга. Сүүнд агуулагдах лактоз нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг болно. Гэдсээ багасгахыг хүсэж байгаа л бол хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах бүхий л хүнснээс татгалзах хэрэгтэй.  

Зөвхөн зөв жимс идээрэй

Цитрусын төрлийн жимс болон жимсгэнэ байж болно, хааяадаа алим иднэ. Гэдэснээсээ салахыг хүсэж байгаа бол нүүрс уснаас татгалз гэж дээр дурьдсан, мөн ихэнх жимсэнд агуулагдах фруктозоос татгалзах хэрэгтэй.  Үүнд гадил, лийр орно. Харин жүрж, грейпфрут, киви идэх бүрэн боломжтой.   Хурц хоолыг март Хурц хоол ходоодны шүүсний ялгаруулалтыг ихэсгэдэг.

Өөрөөр хэлбэл хоолны дуршил нэмэгдүүлнэ. Тиймээс халуун чинжүүг цааш хураа. Хэрвээ энд дурьдсан зүйлээс ганцыг ч гэсэн мөрдөж чадвал та ямар нэгэн хэмжээгээр үр дүнд хүрэх л болно. Гэхдээ хүсэн хүлээсэн үр дүн биш гэдгийг санаж яваарай.  

Консервант огтоос хэрэггүй

Согтууруулах төрлийн ундаа, сахар, химийн орцтой боловсруулсан хоол – энэ бүгд хор. Таны гэдэс нарийхан болно. Хамгийн гол нь та гарт таарсан болгоноо ам руугаа хийж бүү сад бол. Консервант – транс тосоор дүүрэн тул таны гэдсийг шууд өөхлүүлнэ. Согтууруулах төрлийн ундаа – калори ихтэй ундаа. Сахарын тухай бол дурьдаад ч хэрэггүй, үнэхээр чихэрлэг зүйл идмээр байвал багахан хэмжээний зөгийн балаар орлуулаарай.

Хоол бэлтгэж байхдаа бохь зажил

Та хоол бэлтгэж байх vедээ байнга амсдаг муу зуршилтай юу. Хэдийгээр бохь байнга зажлах нь хvний эрvvл мэндэд муу гэдэг ч та хоол бэлтгэх vедээ бохь зажилбал дээрх зуршлаас ангид байж болдог.

Цангаа тайлах ундаагаа зөв сонго

Ам цангалаа гээд чихэрлэг ундаа сонгохоос аль болох зайлсхий. Зуны халуунд цангаа тайлах ундаагаар хийжvvлээгvй ус, ногоон цай, кофег сонго. Гэхдээ кофег өдөрт хоёр аягаас илvv уухгvй байсан нь дээр.

Yзэм ид

Yзэм илvvдэл жингээс салахад хамгийн хэрэгтэй жимс.Таны бие дэх тослогийг гадагшлуулах, задлах vvрэгтэй. Yзмийг салат, ундаанд хийж байнга хэрэглээрэй.

Хувцсаа өмсч байхдаа бvжиглэ

Гэрээ цэвэрлэх, хувцсаа өмсөх, хоол хийх гээд ямарваа ажил хийх бvртээ өөрийгөө зугаацуулан бvжиглэ. За тэгээд өөрийгөө жигнээд vз. Маш хурдан жин хасагдахыг та анзаарах болно.

Тавгаа битгий хуурайл

Тавган дээр байгаа хоолныхоо 75 хувийг л ид. Ингээд идэх бvртээ хоолныхоо хэмжээг багасгаад vзээрэй.

Төмс ид

Төмс таныг таргалуулах нэг шалтгаан гэж бодож байна уу. Мэдээж Макдональдсын шарсан төмс таны хамгийн том дайсан. Харин шинэ ургацын төмс бол чанаж идэх нь таныг илvvдэл жингээсээ салахад хамгийн сайн туслагч болдог байна.

Нэг удаа алгас

Согтууруулах ундаанаас аль болох татгалз. Хэрвээ та согтууруулах ундаа хэрэглээд байвал хvссэнээрээ турж чадахгvйг анзаарах болно. Тиймээс найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх шаардлага гарвал нэг удаа намайг алгасчих гээд гуйж бай.

Өдөрт 10 мянган алхам

Хөдөлгөөн хамгийн чухал. Аль болох өдөрт 10 мянган алхам газар яв.

Бяслагтай пицца

Илvvдэл жингээс салахад хамгийн чухал хоёр зvйл бол өдөр бvр 2000 алхмыг нэм, мөн хоолныхоо калорлиг 100-гаар багасга. Тиймээс идэж буй хоолондоо юуг хэрхэн хэрэглэх вэ гэдгээ бодож төлөвлөх л хэрэгтэй.

Заавал спорт заал руу явах гэж vv

Хэрвээ гадаа агаар сайхан байвал заавал спорт заал руу явах гэж хичээх хэрэггүй. Спортын хэдэн төхөөрөмж дээр л дасгал хийгээд турна гэвэл эндүүрэл. Хөлбөмбөг, гарбөмбөг, гvйлт, дугуй унах, усанд сэлэх гээд таны амралтад ч тустай спортын төрлүүд байдгийг бүү март.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд