LOADING

Type to search

Нийгэм

“Лус савдаг махны хиншүү, хярвасанд машид их хилэгнэдэг”

Share

Гандантэгчинлэн хийдийн лам Д.Номундалай өөрийн фейсбүүк хуудсандаа дараах бичвэрийг нийтэлжээ.

Тэрбээр “2018 онд Жадо Ринбүүчи багш маань Сүхбаатар аймгийн Эрдэнэ мандал хийдэд залран “Жонжүг” буюу Бодьсадвын явдалд орохуй номын Лүн хайрлаж байх тэр үедээ айлдсан сургааль сүүлийн үед санаа саванд ойр ойрхон буугаад байна.

Учир юун хэмээвээс ойрын үед хурмаст тэнгэр хур усаа хэт их хайрлаж, Улаанбаатар хотод маань үер буух боллоо. Үүний уршгаар зам харгуй сүйдэж, айл өрхийн гэр орон живж байгалийн гамшиг учраад буйг бид бүхэн нүдээр харж байгаа билээ.

Багш маань “Сүүлийн үед залуучууд хөдөө гадаа гол усны хажууд ялангуяа Туул голоо дагаад түүхий мах шарж идэж улаан шүүсний хярвас гаргах явдал ихэд харагдах боллоо.

Лус савдаг түүхий махны хиншүү, хярвасанд машид их хилэгнэдэг “ хэмээн айлдсан юм.

Лус гэдэг амьтан Рид хувилгаан хүч чадал ихтэй уур хилэнт амьтан учир хүмүүн бээр муу үйл үйлдвэл хорлол хөнөөл учруулдаг хий биетэй бодь амьтан юм.

Зурхайн календарь номонд ч бас хиншүү хярвас гаргаж болохгүй өдөр гэж хүртэл тусгайлан бичсэн байх юм.

Зайсан толгой, Үндэсний соёл амралтын хүрээлэн, энд тэндгүй түүхий махны улаан шүүсний хярвас үнэртэх юм.

Ер нь ил гал гарган хийдэг хоол дараа нь байгальд ч хор хөнөөлтэй үнс нурамаас авахуулаад орчинг бохирдуулдаг.

Бид ямар Монгол орны таван хошуу малын буянд тансаглаж байгаа ард түмэн. Өнөөдөр дэлхий дээр 70 сая хүн хоол хүнсний дутагдалтай, хэзээ ч цадаж үзээгүй. 30 сая хүн цэвэр ундны усгүй зовж байгаа.

Дэлхийг айдас хүйтсээр цочроож буй covid-19 бас л хоол хүнснээс гаралтай. Ямар хоол хүнс вэ гэвэл зохист бус, хүсэл шуналаас үүдсэн зохимжгүй хоол хүнснээс гаралтай гэдгийг дэлхий эрүүл мэндийн байгууллагаас хэлсэн. Буддын анагаах ухаан ч хэлээд байна.

Иймээс хүмүүс бид ухамсартай аялж амран хэт замбраагүй хэрэглээг хорих хэрэгтэй.

Минималист сэтгэлгээний үндэс суурь нь нүүдэлчин Монголчуудаас гаралтай юм шүү дээ. Бид өнөөдөр уламжлалт шашин соёлоо хэт үгүйсгэж харийн соёлыг шууд мухар сүсгээр дурайж байна.

Хүн гэдэг амьтан эцсийн эцэст

Хүсэл шунал уур мунхагыг дараад

Амруу орох идээ

Амнаас гарах үг хоёрт сэрэмж төгөлдөр байхад болно доо” гэжээ.

error: Content is protected !!