LOADING

Type to search

Нийгэм Хэн юу хэлэв

Т.Цэрэнноров: Үерийн далан сувгууд эвдэрснийг яаралтай засварласан

Share

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн автозам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр 2020 онд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра өглөө. Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 279 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсанаас 131 төсөл арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээг байгуулж, нийт 56%-ийн ажлын явцтай хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын төсвөөр шинээр 12,617 км авто зам баригдах бөгөөд 7,766 км авто замын засвар шинэчлэлт хийгдэнэ. Нийслэлийн төсвөөр 1,5 км авто замыг шинээр барьж 7,09 км автозамыг засварлах аж. Нийслэлийн замын сангаар 37,430 км, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан 1,272 км автозам шинээр тавигдаж аж.

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө.

Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 10 см давсан байдалтай байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны үед ГУББГ-ын ашиглалтанд байдаг 148км урт үерийн хамгаалалтын далан суваг, 187км урт ус зайлуулах шугам сүлжээ бүрэн хүчин чадлаараа үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны үед үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зургаан байршилд нуралт үүсч далан суваг эвдэрсэн байдлыг яаралтай засварласан байна. Нийслэлийн Геодизи, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын журмыг зөрчсөн 1279 айл өрх, 275 аж ахуйн нэгж байгууллага байгаа судалгааг гаргажээ.

Зөрчил гаргасан эдгээр иргэд аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж арга хэмжээ авч байгаа боловч хууль эрх зүйн орчин дутмаг учраас дорвитой хэрэгжиж чадахгүй байгааг тэрбээр онцлон хэллээ.

error: Content is protected !!