LOADING

Type to search

Хүмүүс

“Цэргийн сургууль”-ийн Илья Синицыний хувийн амьдрал

Share

Цэргийн сургуулийн сонсогч нарын нэг, ухаалаг дөлгөөн Илья Синицынийг уншигч та санаж байгаа байх. Синицыний дүрийг бүтээсэн жүжигчин  Оросын алдартай “Прямой эфир” нэвтрүүлгийн хөтлөгч болсон билээ. Илья Синициний дүрийг бүтээсэн Борис Корчевниковын талаар хүмүүс буландаа оруулж байна.

Борис Вячеславовис Корчевников 1982 оны 7-р сарын 20-нд Москва хотод төрсөн. Пушкины театрын захирал асан Вячеслав Орлов түүний  аав. Аавтайгаа 13 насандаа л уулзжээ. Аав нь  өөр гэр бүлтэй байсан тул ирээдүйн телевизийн хөтлөгч түүнтэй ховор уулзсан. Түүний ээж Чеховын Москва хотын уран зургийн театрт ажиллаж байсан бөгөөд одоо “Образцовын” Хүүхэлдэйн театрын захирал юм. Хүүхэд байхаасаа  театрын хөшигний ард олон цагийг өнгөрөөж, 7 настайдаа  жүжигт хүүхдийн дүрд тоглож эхлэв. Удалгүй ээж нь хүүгээ 11настай байхад нь  “Шаболовка” дахь телевизийн төвд  шинэ телевизийн шоунд элсүүлжээ. Тиймээс Борис РТР суваг дээр “Тэнд мэдээ байна” нэвтрүүлгийн сурвалжлагч, хөтлөгч болж дараа нь  РТР дээр “Цамхаг” нэвтрүүлгийн хөтлөгч болсон.

Хүүхэд нас

Тэр Москва хотын урлагийн театрын тоглолтод арав гаруй үүрэг гүйцэтгэсэн. А.П.Чехов, Олег Табаковын удирддаг “Студио” театрт тоглодог байв.Найман настайдаа  арван хоёр бүтээл дээр хүүхдийн дүрд тоглосон. Эдгээрээс Булгаковын жүжгээс сэдэвлэсэн “Ариун Нэгний Кабал” нь хамгийн дуртай нь байжээ.

1990 онд А.П.Чеховын театрт О.П.Табакова-ийн удирдлага  дор суралцаж 1993 онд РТР телевизийн хүүхдийн теле жүжиг болох “Там там новости”, 1998 онд залуучуудад зориулсан “Башня” теле жүжгүүдэд тоглож жүжигчний гараагаа эхлэж байсан.

1998 онд коллежид орох цаг болоход Борис  нэг дор хоёр их сургуульд сурахаар туршиж үзэхээр шийджээ. Залуу эр театр, телевизийн ажилд аль хэдийн орсон тул хоёр элсэлтийн шалгалтанд амархан бэлдэж чадна гэдэгт итгэлтэй байжээ. Тэр Москвагийн Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн факультет, Москвагийн уран зургийн театрын сургуульд элсэн орсон боловч Москвагийн их сургуулийн сэтгүүлзүйн ангийг  сонгосон.

 2001 оноос мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. 2002 оноос НТВ телевизэд залуучуудын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж мэргэжлийн шаардлагын дагуу Англи болон Герман хэлээр чөлөөтэй ярьдаг болсон.

Тэрээр 2003 онд санаандгүй Цэргийн сургууль киноны найруулагчтай таарсан ба найруулагч шууд түүнийг хараад Илья Синициний дүр хэмээн түүнд кинонд тоглох санал тавьснаар энэхүү ухаалаг хүүгийн дүр бүтсэн. Бусдаасаа нэлээн ахмад ч үе тэнгийнх л юм шиг харагддаг.

2006 онд “Кадетство” цуврал гарсны дараа Корчевников алдартай болжээ.  Телевизэд  ажиллаж эхэлснээс хойш түүний жүжигчний карьер үр дүнгээ өгсөнгүй. 2013 оны хавар тэрээр Михаил Зеленскийг орлож, Россия сувгийн шууд дамжуулалтын хөтлөгч болсон.

Хүнд хэцүү цаг үе

2015 оны зун, нэвтрүүлгийнхээ үеэр Корчевников үзэгчиддээ тархины хавдартайгаа хэлсэн юм. Намар нь түүний аав нас барав. Вячеслав Орлов нас барахынхаа өмнөхөн түүнтэй уулзжээ. Мөн энэ ондоо тархины  мэс засалд орж, хэсэг хугацаанд сонсголгүй болж, явж чадахаа больсон байснаа хэлсэн юм. Хавдартай гэх онош сонсоод амьд явах хугацаа бага байна гэдгээ мэдэх тэр үеэс л хүн жинхэнэ амьдарч эхэлдэг юм билээ. Дутуу ажлуудаа гүйцээж, хайртай хүмүүстэйгээ хамт байж, амьдрал гэгчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг. Тархинд хавдар томорч байгааг мэдээд би хугацаа бага үлдсэн байх вий гэдгээс айж байлаа” гэж хөтлөгч залуу ярьжээ. Одоо түүний бие сайн байгаа бөгөөд хөтлөгчийн ажлаа үргэлжлүүлэн “Россия-1” телевизэд “Хүний хувь тавилан” нэвтрүүлгийн хөтлөгч хийж байгаа аж. Мөн тэрбээр өөрийн “Спас” гэх телевизээ нээжээ.

Борис Корчевниковын амьдрал “Цэргийн сургууль” киноных нь дүртэй тун адилхан гэнэ. Илья Синицын хөдөлмөрч хичээнгүй, сайн залуу ч гэр бүлд нь асуудал байдаг, том болсон хойноо төрсөн аавтайгаа танилцдаг бол Борис мөн эцэггүй өсчээ. Тэрбээр 13 настай байхдаа аавыгаа анх харсан байна. Кинон дээр Илья найз охиноосоо харамсалтайгаар салдаг бол Борисын амьдралд ч тийм зүйл тохиолдож байжээ.

Хөтлөгч залуугийн амьдрал тийм ч дардан байгаагүй бол удахгүй түүний амьдралд гэрэл тусгах нэгэн мэдээллийг тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Хүний хувь тавилан” нэвтрүүлгийнхээ үеэр зарлажээ. “Би удахгүй аав болно” гэсэн түүний үг олон хүнийг баярлуулжээ. Нэвтрүүлгийн зочноор дуучин Натали уригдсан байна. Тэрбээр олон хүүхэдтэй ээж байхын жаргал, зовлонг үзэгчидтэй хуваалцжээ. Нэвтрүүлгийн үеэр Натали нялх хүүхдийг хэрхэн тэврэхийг хүүхэлдэйн дээр жишээ татан үзүүлэхэд Борис “Би ч бас удахгүй аав болно. Та надад хүүхдээ хэрхэн саатуулахыг зааж өгөөч” гэсэн байна. Харин Борисын хүүхдийн ээж хэн гэдэг нь нууц хэвээр үлджээ.

Хөтлөгч залуу 2018 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хүмүүс намайг гэрлэж байсан гэж ярьдаг. Би гэрлэж байгаагүй. Одоохондоо эхнэр аваагүй л явна” гэж байсан билээ. Борис жүжигчин Сесиль Свердловатай нэлээд хэдэн жил үерхэж байсан юм.

            Г.Бадамханд

error: Content is protected !!