No menu items!
HomeХүмүүсПриянка Чопра хамрын хагалгаа нь бүтэлгүйтсэн тухай нууцаа дэлгэжээ

Приянка Чопра хамрын хагалгаа нь бүтэлгүйтсэн тухай нууцаа дэлгэжээ

-

Жүжигчин бүсгүй шинэ дурсамж номондоо “Миний анхны хамар “алга” болсноос болж миний царай огт өөр харагдаж байсан. Би дахиж би биш болсон юм шиг л санагдаж байлаа” хэмээн бичжээ.

2000 онд Приянка Чопра Жонас дэлхийн миссийн титмийг хүртэж, олны танил болж эхэлсэн юм. Алдрын оргилд ийнхүү хүрснээс жилийн дараа хамрын хөндий дэх полипыг арилгах мэс ажилбар хийлгэжээ. Харамсалтай нь уг мэс ажиллабар маш буруу хийгдсэний улмаас хамар нь маш муухай болж, үүнээс үүдэн жүжигчин бүсгүй сэтгэлээр унсан байна.

Өдгөө 38 настай жүжигчин бүсгүй энэхүү нууцаа шинэ дурсамж номондоо бичжээ.

2001 оны зуны үеэр Чопра Жонас “удаан хугацаагаар толгой нь даарч” эхэлжээ. Эхэндээ хамрын хөндийн хөнгөхөн үрэвсэл гэж бодож байсан ч сүүлдээ амьсгалахад хэцүү болсон байна.

Ингээд эмнэлэгт очиж үзүүлэхэд хамрын хөндийд полип ургасан байжээ.

Хамрын полип гэж юу вэ?

Полипууд нь ихэвчлэн хамрын хөндий, синусын салст бүрхэвч дээр үүсдэг хорт хавдар үүсгэдэггүй жижиг хэмжээтэй байдаг.

Кливлэнд клиникийн мэдээлснээр “Хамар эсвэл синусын салст бүрхэвч удаан хугацаанд хавдаж, хавагнах үед полип үүсдэг. Полипууд хангалттай томрох үед хамрын хөндий, синусыг хааж, синусын халдвар болон амьсгалахад төвөгтэй асуудал үүсгэдэг.

Хамрын полип нь харьцангуй түгээмэл байдаг” гэжээ.

Хамрын полипийг яаж арилгах вэ?

Хамрын полипийг эмчлэх эмүүд шинээр гарч ирж байгаа ч хамгийн төгс эмчилгээ бол мэс засал юм.

Өвчтөн өвчний шинж тэмдгийг тэсвэрлэх чадваргүй болсон тохиолдолд полипыг мэс заслын аргаар зайлуулах шаардлагатай болдог. Амьсгалж чадахгүй, би үнэр мэдрэхгүй гэх зовиуруудыг хамгийн ихээр хэлдэг байна.

Чопра Жонас ийнхүү оношлогдсоныхоо дараа хамрын хагалгаа хийлгэхээр шийджээ. Тухайн үед энэ нь нэлээд хөнгөн мэс засал шиг л санагдсан гэнэ.

Доктор Войгтын хэлснээр мэс засал нь ерөнхийдөө маш аюулгүй боловч цус алдалт, давхар хараа сохрох, тархины шингэн хамар дамжин гоожих зэрэг хүндрэлтэй байж болдог байна.

Чопра Жонас дээрхээс тэс өөр, эмчийн ур чадварын алдаанаас үүдэлтэй хүндрэлтэй нүүр тулжээ.

Тэрээр “Эмч полипыг хусаж байхдаа миний хамрын таславчийг хугалсан байсан. Энэ талаараа эмч нар надад огт хэлээгүй байсан. Харин боолт авсны дараа хамраа хараад ээж бид хоёр үнэхээр хүнд цочролд орсон. Миний анхны хамар алга болсон байсан. Миний царай шал өөр харагдаж байсан. Би би биш болсон байсан.

Толь руу харах болгонд үл таних хүн над руу хардаг байв. Би өөрийгөө болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дахиж хэзээ ч сэргэхгүй гэж бодож байсан.

Дараагийн жилүүдэд Чопра Жонас хамраа “хэвийн болгох” олон удаагийн сэргээн засах ажилбар хийлгэжээ.

Хэдийгээр яг хуучных шигээ болоогүй ч одоо би шинэ хамартаа “дассан”. Одоо толинд харахдаа би гайхахаа больсон, би арай өөр би-тэйгээ эвлэрсэн. Энэ бол миний нүүр царай. Энэ бол миний бие. Би алдаатай байж магадгүй, гэхдээ би бол би” гэжээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд