LOADING

Type to search

Нийгэм Үйл явдал

Хүнд даацын машин, 13 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ

Share

Өчигдөр шөнийн 23 цаг 20 минутын орчим ЧД-ийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Howo маркийн О / 44 настай, эрэгтэй/ жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, 7-н Toyota Prius маркийн автомашинууд болон 3 айлын хашаа мөргөж, ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн осол гарлаа. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Том оврын машинаар үйлчилгээ эрхэлдэг ААН, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өглөө бүр шалгах, ачааны даацыг хэтрүүлэхгүй байх, ядарч сулвдсан үедээ машин барихгүй байх, хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

таг
error: Content is protected !!