No menu items!
HomeЗөвлөгөөЗөв дэглэмээр таргалах аргууд

Зөв дэглэмээр таргалах аргууд

-

Хэт туранхай хүмүүс жин нэмэх гэж бараг л тарган хүн турахтай адил хэмжээний хичээл зүтгэл гаргах нь бий.

Энэ үед таарсан болгоноо идэж түргэн хоолоор ходоодоо “Хогийн сав” болгож орхино. Эсвэл жин нэмэгч хүнсний нэмэлт болон биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэх нь элбэг. Ингэснээрээ дотор эрхтний өөрчлөлт, ходоодны өвчтэй болох аюулыг араасаа дагуулж байдгийг тоолгүй орхидог.

Эрүүл мэндэд чинь ямар нэгэн сөрөг нөлөөгүй мөртлөө жин нэмэх зөв, эрүүл аргууд байгаа. Жишээ нь:

Цагаар хооллох

Өдөрт 5-6 удаа бага багаар тогтмол хооллох хэрэгтэй. Ингэх нь ходоодны хоол боловсруулах чадварыг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулдаг. Улмаар хүний ходоод байн байн хоол нэхдэг болж дуршил чинь ч нэмэгдэж, бага идсэн ч хамаагүй хоолыг чинь гүйцэд шингээж эхэлдэг байна.

Илчлэгээс гадна шим тэжээлийг нь бод

Таргалахын тулд муу муухай гэсэн бүхнийг л идээд байх хэрэгтэй гэж боддог. Өөх тос ихтэй түргэн хоол, чипс, чихэр боов, өндөр сахарын агууламжтай бүх хүнс өөхөн давхаргыг чинь л нэмэгдүүлнэ үү гэхээс биеийн бодит жинг чинь нэмж чадахгүй. Харин оронд нь уураг ихтэй хүнс, бүх төрлийн мах, хөнгөн зуушаар өдөр тутмын хооллолтоо соль. Калориос гадна биенд чинь өгөх шим тэжээлийг нь хардаг бай. Самар, самрын тос, үр тариа, чавганы тос, авокадо, цөцгийн тос зэрэг нь эрүүлээр таргалуулдаг бүтээгдэхүүнүүд юм. Амьтны гаралтай өөх тос нь эдгээртэй адил ч гэсэн муу холестролыг үүсгэдгээрээ ялгаатай. Сахарын өндөр агууламжтай жүүсний оронд ус ууж, майонезний оронд зууш салатаар хоолло. Хатаасан жимсийг байнга хэрэглэ. Хоол орлуулсан шингэн мөн тохиромжтой байдаг. Шөл, салат, амуу тариа, зууш зэргийн дээр нь хачир маягаар самар ид. Төмсийг хоолондоо байнга хэрэглэж, оливийн тос, цөцгийн тос, бяслаг зэргээр амтал. Мөн оливийн тосыг мартаж болохгүй.

Булчингийн жингээ нэмэгдүүл

Зөвхөн өөхөн давхаргаа нэмээд зогсохгүй булчингийнхаа жинг ч бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн уураг ихтэй хүнс, загасны мах, тахианы мах, өндөг, хар талх, гурвалжин будаа зэргийг хооллолтынхоо цэсэнд заавал оруул. Фитнесст яв! Дээрээс нь маш сайн унтаж амрах нь булчингийн өсөлтийг дэмждэг.

Хоолны дуршлаа нэмэгдүүл

Хоол идэхийнхээ өмнө алхах нь аппетитийг чинь нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга. Өлсөөгүй үедээ хамгийн дуртай хоолоо сонго. Ус уух, жимсний амтлаг үнэр ч дуршлыг чинь сэдрээгээд ирнэ.

Унтахынхаа өмнө ид

Гэхдээ хүнд төрлийн хоол биш хөнгөн хоол сонго. Бяслаг, жимс, зууш гэх мэт. Хооллосныхоо дараа хэвтэж амар.

Эрүүлээр таргалуулдаг хүнсүүд:

-Самар болон үр тариа

-Туна загас

-Тослог ихтэй тараг, сүү, бяслаг

-Жигнэмэг

-Амуу тариа

-Жимс, ногоо

-Хөнгөн зуушууд

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд