No menu items!
HomeЗөвлөгөөБухимдлаа тайлах аргууд

Бухимдлаа тайлах аргууд

-

Бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Стрессээ зөв тайлж сурсанаар түүний сөрөг нөлөөг бууруулх, урьдчилан сэргийлэх, улмаар эрүүл мэндийн байдал болон амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжийг нэмэгдүүлнэ.

Бишрэн шүт

Та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бишрэн шүтэхдээ бурхан, шашин, байгал, эх эцэг, хань, ах дүү, үр хүүхдээ юм уу, аль нь өөрт чинь сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд тань бухимдал тайлна.

Өөрийгөө тань

Та өөрөөсөө аль нэгэн сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцсаа өмч, өөрийнхөө сайн сайхан явсныг сана. Өөрийгөө ямагт сайхнаар бод

Ажлаа хувиарла, төлөвлө

 Та их ядарсан, ажил чинь бүтэл муутай, эсвэл яарч сандрах үедээ хийж буй ажлаа эргээд нэг төлөвлө. Одоо онц чухал биш ажлаа түр хойш тавь. Үнэт цагийг үр ашигтай өнгөрөөхийг хичээ.

Зөв амар

 Та их ачаалалтай байсан ч завсарлага амралтаа эдлэхийг хичээ. Үдийн хоол ундаа тавтай идэж уусны дараа хоромхон зуур ч гэсэн унтаад авахыг хичээ.

Дасгал хөдөлгөөн хий

Хэт ачаалал, ажил хөдөлмөр аливаа зүйлтэй холбоотой сэтгэлийн бухимдлын үед биеийн чөлөөт хөдөлгөөн хий. Тухайлбал цэвэр агаартай газраар 3-8 орчим км зайд түргэн алхаагаар зугаалж явахад тархи хүчил төрөгчөөр ханатлаа амьсгалж ухаан улам саруул болж, сэтгэл баясаж бухимдал тайлагдана.

Хамт олонтойгоо бай

Сэтгэлийн тааламжгүй үедээ та дуулах, бүжиглэх, шүлэг унших, уран зохиол ярилцаж өөрийнхөө болоод бусдын сэтгэлийг өөд нь тат.

Инээмсэглэж яв

Сайхан инээмсэглэл нь хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, та өөрөө дандаа инээмсэглэж бусдыг инээлгэж яваарай.

Бусдын зовлонг хуваалц

Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.

Хамтран ярилц

Хамт олон, гэр бүл, ах дүү нартайгаа хамтран ярилцаж, төлөвлөгөө, шийдвэр гаргаж байх нь сэтгэлийн бухимдлаа тайлах сайн арга

Дуу хөгжим сонирх

Та сайхан дуу хөгжим сонсох, өөрөө болон хүмүүстэй хамтран дуулах, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг тайвшруулна.

Биеийн тамираар хичээллэ

Гүйх, теннис, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох зэрэгт тархины цусан хангамж эрс сайжирч, эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөлүүд үүснэ.Нөлөө талаас булчингууд агшилтын явцад бие махбодид үүссэн үлэмж хэмжээний сүүний хүчлийн нөлөөгөөр бухимдал тайлагдана.

Мэдрэхүйгээ сайжруул

Хэт их ачаалал, сэтгэлийн таагүй үед өөрөө өөртөө болон хүнээр иллэг хийлгүүлэх нь сэтгэлийг тайвшруулан биеийн чилээг гаргана. Ялангуяа ар нурууны голоор иллэг хийлгэхэд бие сэргэнэ.

Амьсгалын дасгал хий

 Гүнзгий амьсгал авах нь зүрх уушигны үйл ажиллагааг сайжруулдаг. Амьсгалын дасгал хийхдээ тухтай сууж, удаан болон гүнзгий амьгал. Энэ дасгалыг 5 минутын турш хийнэ.

Эх сурвалж: УХТЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд