No menu items!
HomeХүмүүсХийлийн хатан хаан Ванесса Мей

Хийлийн хатан хаан Ванесса Мей

-

Таван настай түүний хурууд хийлийн торгон утсан дээр бүжиж байлаа. Харин 13 настай Ванессагийн хийлийн торгон аялгуун дээр үзэгч түмэн бүжиж байлаа. Тэр хамгийн залуу хийлийн гоцлол хөгжимчин гэх рекордыг тогтоож байсан юм.

Их Британийн хийлч, тайланд гаралтай Мэй “People” сэтгүүл“-ээс нэрлэсэн “Дэлхийн хамгийн сайхан 50 эрхэм”, “FHM” сэтгүүлийн “Дэлхийн хамгийн сайхан 100 эмэгтэй”-н тоонд зүй ёсоор багтсан, 2006 онд Их Британийн хамгийн баян 50 урлаг, спортын алдартны тоонд бичигдэж байсан. Ердөө есхөн насандаа анхны тоглолтоо хийж байсан тэрээр жилийн дараа филармони оркестртэй тайзан дээр авьяасаараа бишрүүлж байсан юм.

Дэлхийн зах зээлд 10 сая цомог борлуулж чадсан түүний хөгжимтэй холбогдсон амьдралын түүхэн замналыг “бар ээж” гэж нэрлэгдэх Памелагүйгээр төөсөөлөхийн аргагүй. Памелад ч мөн хөгжимгүйгээр охиныхоо амьдралыг төсөөлөхөд бэрх байлаа. Ээж нь түүний хувьд хөгжмийн ертөнц дэх менежер нь байлаа.

 15 мянган фунт стерлингийн үнээр аав, ээжийнх нь авч өгсөн “Guadagnin” хийцийн  хийл хөгжим түүнд алдар хүндийг дагуулсан юм. 1991 онд  Ваннеса Мэй хамгийн анхны «Violin» пянзаа худалдаанд гаргасны дараа 1992  оноос алдарт “Zeta” цахилгаан хийлээрээ тоглож эхлэсэн юм. 1995 онд анхны “The violin player” цомгоо гаргав. Цомог гармагцаа л хит болж 20 гаруй оронд амжилттай борлогдсон.

Энэхүү тоглолтын дараахан тэрбээр хоёр дахь  техно-акустик цомог болох «Storm»-ийг гарган өөрөө дуулж амилуулжээ. Тэр хийлээ тоглож байхдаа шуурга шиг хүчтэй харагддаг билээ. Лондонд “The Red Hot Tour” амьд тоглолт дээр “Contradanza”-г тоглож тайзыг эзэгнэж байсан Ванесса жилийн дараа «BRIT Awards»-ийн  хамгийн шилдэг эмэгтэй уран бүтээлчээр /Best Female Artist/ тодорсон нь энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны сонгодог урлагийн төлөөлөгч болжээ.

1997 онд Ванесса Мэй Хонконг БНХАУ-ын мэдэлд буцан орох ёслолын ажиллагаанд урилгаар оролцож,  “China Girl”  цомгийн  дуугаараа  хаалтыг нь хийж хятад угсаатайгаа тунхагласан юм.

Хожим 4 орчим наснаасаа сонирхож, 14 наснаасаа мөрөөдөж байсан цанын спортын тамирчин болох мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэг болсон 2014 оны Сочийн өвлийн Олимпод Тайландын шигшээ багийн гишүүнээр оролцсон. Тус тэмцээнд аавынхаа овгийг авч Ванесса Ванакорн нэрээр оролцож, 90 тамирчнаас 67-р байранд жагссан билээ. Тэрээр хэдийгээр Английн иргэншилтэй ч төрсөн эцэг нь Тайландын иргэн тул Тайландын ОУОХ-ноос нааштай хариу авч чадсан юм.

Тэрээр Цанын тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь болж оролцон мөрөөдлөө биелүүлсэн гэдэг.Ванесса Олимпод оролцох эрхийг 2014 оны нэгдүгээр сард Словений Крвавеч хотод зохиогдсон тэмцээнээс авчээ. Харин энэ тэмцээнийг Ванессагийн хүмүүс зохион байгуулж оноог нь засч, оролцоогүй тамирчдын нэрсийг орсон болгон тайлагнаж, тэмцээний дүрмийг зөрчсөнийг цанын холбооныхон илрүүлсэн байна. Мөн тэр үед цаг агаарын нөхцөл тааруу байснаас зарим уралдаанууд нь ч зохиогдоогүй өнгөрсөн байжээ.

Иймээс Ванесса Мэй олон улсын цанын тэмцээнүүдэд дөрвөн жил оролцох эрхгүй болж нэлээд шуугиан тарьж байлаа. Тэрээр 2017 онд дахин спортдоо эргэн ирсэн боловч 2018 оны өвлийн олимпод оролцохдоо бэртэл авсаны улмаас түүний оронд 21 настай тамирчин Alexia Arisarah Schenkel орж байжээ.

Түүний амжилт үргэлжилсээр 1997 онд Жанет Жексоны “The Velvet Rope” цомгийн “Velvet Rope” дууны хийлийн гоцлол,  мөн “China girl” цомгоо гаргав. 1999 онд Michael Jackson & Friends тоглолтод оролцов. Энэ онд түүний хувийн амьдралд өөрчлөлт гарсан юм. Учир нь тэр өөрөөсөө 10 насаар ах  дарсны бизнес эрхлэгч Lionel Catalan-тай учирсан. Тэд өнөөг хүртэл хамтдаа байгаа. 

 Түүний цомгууд ард араасаа үргэлжилсээр цомог бүр нь хит болж байлаа. «The Violin Player» болон «The Original Four Seasons» сонгодог аялгуут цомгоо үргэлжлүүлэн гаргаж, 2001 онд поп-альбом  «Subject To Change», 2002 онд шилдэг зохиомжийн түүвэр «The Best Of Vanessa Mae» цомгоо худалдаанд гаргав.

Уран бүтээлийн олз омог дүүрэн байдаг баялаг арвин түүхтэй тэрээр 2019 онд Будапешт, Москва хотуудад тоглолтоо хийсэн.

О.Цэцэг

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд