No menu items!
HomeЭмч зөвлөж байнаХ.Оюунхишиг: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кубын анагаах ухаанаас суралцахыг олон орны эмч нар...

Х.Оюунхишиг: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кубын анагаах ухаанаас суралцахыг олон орны эмч нар хүсдэг

-

Монгол, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. 

Монгол Улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 сарын 7-нд Куба улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Тухайн үед манай хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнолд томоохон дэмжлэг үзүүлж ирсэн юм. Манай улсаас тус улсад анаагах ухаан, биеийн тамир спорт, ХАА-н чиглэлээр олон зуун хүн суралцаж төгссөн. 

Одоо ч 2 орны хооронд харилцаа өргөжиж, анагаахын болон бусад салбарт хамтран ажиллаж байна. Ойн жил бид Куба улсад суралцаж төгссөн хүмүүсийн нэг, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш Х.Оюунхишигтэй уулзав. 

-Таныг Куба улсад суралцаж байхад хичнээн монгол оюутан байв? Хоёр орны харилцаа болон Куба улсын байдал ямар байсан вэ? 

-Би 1997 онд шүдний эмчээр суралцахаар ганцаараа очиж байсан. Өмнө анагаахаар 2, биеийн тамираар 1 хүн очсон байсан. Би тэнд 2005 он хүртэл байсан. Энэ хугацаанд шүдний эмчээр надаас гадна 8 хүн, анагаахаар 2, хуулиар мөн 2, эдийн засгийн чиглэлээр болон биеийн тамираар тус бүр 3, ХАА-н сургуульд мөн 3 хүн сурч байсан. Биднээс өмнө социализмын үед ангаахад 2 хүн суралцсан. Түүнээс хойш буюу 1990 оноос хойш 2 орны хоорон дахь харилцаа суларч тасалдсан байх. 

Тэр үед Куба улс ч өөрөө эдийн засгийн хувьд олон улстай харилцаа тасарснаас нөхцөл байдал хүнд байсан. 1995 оноос манай 2 орны харилцаа сайжирч эхлэн Кубын байдал ч 1993 оноос дээрдэж эхэлсэн юм. Энэ нь социалист системд байсан хуучин харилцаат улс орнууд зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой, эргээд 1995 оноос Куба нь Канадаас гадна хуучин харилцаатай байсан БНХАУ, ОХУ зэрэг улстай эргэж харилцаагаа сэргээснээр эдийн засгийн байдал нь сайжирсан. 

-Таныг сурч байхад тухайн орны амьдрах орчин нөхцөл ямар байсан бэ? Дутагдах гачигдах зүйл, бэрхшээл байв уу? 

-Биднийг байхад Кубын эдийн засгийн сэргэлтийн үе байсан. Хэдийгээр өөрөө хэцүү байсан ч кубчууд эдийн засгийн хувьд ядуу буурай орнуудын оюутнуудыг их сургаж ирсэн. Ялангуяа, Африк, Арабын оюутнууд их ирж байсан. 2000 оноос хойш Хятад, Вьетнам оюутнуудыг сургаж эхэлсэн. Оюутны байрны хувьд өдрийн гурван хоол үнэгүй. 

Ер нь тэнд мөнгөгүй байсан ч оюутнууд хоолгүй байна гэсэн юм байхгүй. Сардаа Кубынхаар 100 песо авдаг. Тэр нь сарын 5 ам.доллар гэсэн үг. Кубадаа бол ямар ч байсан хоол хүнсээ авах хэмжээний мөнгө. Мөн оюутнуудад ойр зуурын сарын хэрэглээний оо, нойлын цаас зэргийг өгдөг байсан. Сайн суралцаж байгаа оюутнуудад нэмж тэтгэлэг олгодог байсан. Ер нь юмаар дутагдах зүйлгүй байсан. 

-Эндээс оюутнуудыг ямар байдлаар сонгон суралцуулахаар явуулж байв? 

-Энд Анагаахын дээд сургуульд сурч байсан оюутнууд 1-2 жил сурч байгаад Кубын Засгийн газраас тэтгэлэгт сургалтад хамрагдах боломжтой, явах оюутнуудыг шалгаруулж авдаг. Голч оноо нь шалгуурт хүрсэн байх хэрэгтэй. 

-Кубын анагаах ухааны салбар өндөр хөгжсөн нь юутай холбоотой байдаг вэ?

-Ер нь тус улсын анагаах ухаан Америк, Франц улсын анагаах ухааны хөгжилд хослон суурилсан системтэй. Үүнээс гадна анагаах ухааны сургалтыг нь чанаржуулах үүднээс оюутнуудыг 3 дугаар дамжаанаас эхлээд эмнэлэг дээр хуваарилан өвчтнүүд дээр ажиллуулдаг, практик сургалт сайтай. Кубад сурсан хүмүүс эмнэлзүйн хувьд дадлага, чадвар сайн байдаг. Зарим улс орнууд ажиглалтын байдлаар сурдаг бол бид эмчилгээг гардан хийдэг байсан. Тэр нь давуу тал. 

Тиймээс одоо ч гэсэн Испани, Португал, Итали зэрэг Европын орнуудын оюутан, эмч, мэргэжилтэн нар Кубад суралцаж дадлага хийхээр их очдог. Олон орны эмч мэргэжилтэн нар чадвараа сайжруулж эзэмшихийг хүсдэг, анагаахын сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тийм улс юм. Гадны эмч,  хэдийгээр тэнд эмчлэх эрхийн лиценз байхгүй ч гэсэн сургалтанд хамрагдаж, очсон сургууль нь эмнэлгийн бааз сууриар сайн хангаж өгдөг. 

-Куба улс чихрийн шижин өвчнийг анагаах ховор эмийг гарган аваад байгаа гэдэг? 

-Чихрийн шижинтэй хүмүүс ихэвчлэн хөлийн эд нь үхжих, нүд сохрох аюултай байдалд ордог. Тийм учраас энэ тал дээр илүү сайн эмийн бүтээгдэхүүн, тариа гаргаж авсан. Тэр тариагаараа үхжиж байгаа эдийг нөхөн сэргээх, урдчилан сэргийлэх сайн эм гаргасан учраас манайхан тэр тариаг оруулж ирдэг. “Сонгодо” эмнэлэг дээр энэ талын эмчилгээг хийж байгаа. 

-Танай төгсөгчид хоорондоо харилцаа холбоотой байдаг уу? Нийт шүдний эмчээр төгссөн хэдэн хүн байдаг вэ?

-Бараг 15 хүн бий. Дөрөв нь АШУИС-ийн нүүр ам судлалын сургуульд багшилж байна. Кубад төгсөгчдийн холбоо ажиллаж, бид холбооныхоо шугамаар байнга холбоотой байдаг. Ерөнхийдөө жилийн төлөвлөгөө гарган ажилладаг. Кубад төгссөн манай шүдний эмч нар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урдчилан сэргийлэх үзлэг хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. 

-Танай холбоо хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойг хэр угтаж байгаа юу? Ойгоор юу хийж байна?

-Түрүү хэлснээр хүн амын дунд нүүр ам, шүдний чиглэлээр үзлэг хийнэ. Энд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулж байна. “COVID-19”-ийн цар тахлаас хамаараад олон хүнийг хамруулж чадахгүй байна. Гэхдээ 130 орчим хүүхдэд үзлэг хийгээд байна. Мөн цус хандивлах аян өрнүүлж, мод тарьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр орны харилцааны 60 жилд зориулан төгөлтэй болсон. Куба улсаас манайд суугаа Элчин сайд, Монголоос Куба улсад сууж байсан Элчин сайдууд, төгсөгчид хамтран найрамдлын төгөл байгуулсан. 

Б.Болд. С.Туул

Эх сурвалж: montsame.mn

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд