LOADING

Type to search

Улс төр

Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүн өнөөдөр тодорно

Share

Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр 10:00 цагт зарлагдсан байна. 

Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонх болсон намаас Ерөнхий сайдыг нэр дэвшүүлдэг. Энэ дагуу МАН-аас Ерөнхий сайдыг сонгохоор Бага хурлаа зарлажээ. 

Намын Бага хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Үндсэн хуулийн уг заалтын дагуу энэ долоо хоногт багтаан Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох бололтой. 

Эрх баригч нам өмнөх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг дахин дэвшүүлэх нь тодорхой байгаа юм. 

error: Content is protected !!