No menu items!
HomeХоол, шим тэжээлХүүхдэд зориулсан тэжээллэг 5 хоол

Хүүхдэд зориулсан тэжээллэг 5 хоол

-

1.Тоорын нухаш

Орц:

Тоор 6 ширхэг

Ус

Хийх арга:

Тоороо бүгдийг нь хальслаад жижиг хэсэг болгон хэрчинэ. Жигнүүрэндээ усыг нь тохируулж хийгээд тоороо зөөлөн гал дээр 15 минут жигнэнэ. Сэрээгээр хатгаж үзээд сайн зөөлөрсөн байвал тоороо гаргаарай. Дараа нь холигчинд хийж холиод нухаш бэлэн болно. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд хадгалвал 3-5 хоног хадгалах боломжтой. Хүүхэддээ өгөхдөө хөлдөөсөн тоорны нухашаа халаагаад өгөхөд л болно.

2.Луувангийн нухаш

Орц:

Лууван /хүссэн хэмжээгээр/

Ус

Хийх арга: Хүссэн хэмжээгээрээ луувангаа хальслаад 20-25 минут жигнэнэ. Бэлэн болсон лууван дээрээ бага зэргийн ус /луувангийн шүүс ч байж болно/ нэмээд холигчоор хутгана. Хүүхэд томрох бүр өөр төрлийн ногоог нэмж хийж болдог. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд 3 сар хүртэлх хугацаанд хадгалж, хэрэглэж болно.

Чихэрлэг төмсний нухаш

Орц:

3.Чихэрлэг төмс – 100 грамм

Ус

Хийх арга:

Дөрвөлжин /нийслэл салатныхтай адилхан хэмжээтэй/ хэрчсэн чихэрлэг төмсөө усанд 15 минут орчим чанана. 100гр төмс чанахад 1 цайны аяга ус орно. Хэрвээ хэтэрхий шингэн байвал 20 минут орчим буцалгаж болно. Харин хэт өтгөн байвал хүссэн хэмжээгээрээ бага зэрэг ус нэмээрэй. Бэлэн болсон нушаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөэ хадгалаарай.

4.Алимны нухаш

Орц:

Алим – том бол 5-10 ширхэг, жижиг бол 10-15 ширхэг

Хийх арга:

Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ. Дараа нь зурагт үзүүлсний дагуу зүсч, саванд хийгээд буцалгана. Ус алимыг дөнгөж бүрхэх төдий хэмжээтэй байх ёстой. Нухаш хийхэд тохиромжтой зөөлөн болтол буцалгасны дараа холигчид хийж хутгаад л бэлэн боллоо. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөрэй.

5.Вандуйны нухаш

Орц:

Вандуй 3 аяга /хөлдөөсөн, органик вандуй/

Ус 2 цайны халбага

Хийх арга:

Холигчинд вандуй, усаа хийгээд нухаш болтол нь хутгаж өгнө. Мөн л бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийгээд хэрэгтэй үедээ гаргаж халааж хэрэглээрэй. Хялбархан байгаа биз дээ? Бяцхан үр нь эрүүл байг ээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд