LOADING

Type to search

Нийгэм

Г.Эрдэнэчимэг: Тийм үйлдэл гаргасан нь миний нөхрийн зөв байсан

Share

Увс аймагт АН-аас нэр дэвшигч С.Жавхлан “ Энэ өдрөөс хойш миний дууг хэн нь ч битгий сонсоорой. Мөн энэ амьдрах насандаа би нутагтаа хэзээ ч дахиж ирэхгүй. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо хайрлаж яваарай” хэмээн нутгийнхандаа гомдсон сэтгэгдлээ илэрхийлсэн билээ.

Энэ талаар түүний эхнэр Г.Эрдэнэчимэгээс MNB сайт тодруулга авчээ. Уг тодруулгад тэрбээр “Алсын хараагүй болсон Монголчууд гурил, будаа, гоймон, хэдхэн төгрөгт хууртан сонголт хийсэнд харамсаж байна. Олон зуун жилийн түүхтэй Монгол Улсын замнал түүхээ мэдэхгүй ирээдүй болсон хойчдоо ямар ирээдүйг үлдээх вэ гэсэн итгэл, үзэл бодолгүй болж дээ. Тийм үйлдэл гаргасан нь миний нөхрийн зөв байсан. Монголчууд миний ханийг гаднынхантай нийлж Монголоо зарахгүй гэдэгт, авилгал авч хуурамч дүр эсгэхгүй гэдэгт, амин хувиа хичээж ганцаараа сайхан амьдрахын төлөө зүтгэхгүй гэдэгт итгэх хэрэгтэй. Монголын төлөө бүхий л зүйлээ зориулах халуун сэтгэлтэй залуусаа бүү гомдоогоосой” гэжээ.

error: Content is protected !!