LOADING

Type to search

Онцлох Үйл явдал

Хөл хориог 7 сарын 15-ны хүртэл сунгалаа

Share

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа

Ц.Ганзориг: “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг УОК-оос гаргасан. Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно. Зургаадугаар сард 2,000 гаруй иргэнээ татсан бол  долдугаар сард 3,000 иргэнээ татахаар төлөвлөж байна” гэлээ.

Мөн үзвэр үйлчилгээний газар, кино театруудыг тодорхой цаг, дэглэмтэйгээр нээх чиглэл өглөө. Компьютер тоглоомын газрууд, баар, цэнгээний газрыг нээхгүй. Харин цөөн тооны хүн орж болох учир караокег нээх боломжтой гэж үзжээ.

Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн.  Халдварыг дотооддоо алдаагүй байгаа энэ үед ажлыг байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргасан байна.

таг

You Might also Like

error: Content is protected !!