LOADING

Type to search

Улс төр Үйл явдал

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгов

Share

УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу 62 суудал авч олонх болсон МАН-аас УИХ-ын гишүүнээс сонгогдсон Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгуулах санал гаргасныг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцууллаа.

Хуралдаанд оролцсон 76 гишүүний 100 хувийн саналаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонгохыг дэмжиж, энэ талаарх тогтоол батлагдлаа.

error: Content is protected !!