LOADING

Type to search

Улс төр Үйл явдал

Гишүүдийн тангарагийн үгэнд “Авлига, ашиг сонирхлоос ангид байна” гэж нэмжээ

Share

Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу гишүүний тангаргийг хуралдаан даргаж буй хамгийн ахмад гишүүн эхэлж уншсанаар бусад гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөлөө. 

Үүнээс өмнө хамгийн ахмад гишүүн тангаргийн үгийг уншихад бусад гишүүд дагаж хэлэн, тангараг өргөдөг байсан. Харин энэ удаагийн парламентын гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар индэрт гарч, тангараг өргөж, гарын үсэг зурж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулсан байна.

Өмнөх тангаргийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн байдаг бол

Өнөөдөр тангараг өргөж буй гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн уншиж байгаа.  Энэхүү өөрчлөлтийг АТГ-аас санал болгосноор оруулсан байна.

error: Content is protected !!