LOADING

Type to search

Улс төр Үйл явдал

Найм дахь удаагийн парламентын Анхдугаар чуулган эхэллээ

Share

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлон зарласан билээ. Анхдугаар чуулганы хуралдаанд шинээр сонгогдсон 76 гишүүн тангараг өргөх бөгөөд УИХ-ын даргыг сонгох юм. 

Шинэ Парламентын анхдугаар чуулганыг тухайн  Парламентын хамгийн ахмад гишүүн даргална хэмээн хуульчилсан. Шинээр байгуулагдах Парламентын гишүүдийн хамгийн ахмад нь Баян-Өлгий аймгийн 2-р тойргоос сонгогдсон 66 настай БХБ-ын сайд Х.Баделхан бөгөөд түүнд анхдугаар чуулганыг даргалах үүрэг ногдож байна. 

Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  •  шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • Ерөнхий сайдыг томилох;
  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох.
  • Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.
таг
error: Content is protected !!