LOADING

Type to search

Онцлох Үйл явдал

Д.Нямхүү: Нийт 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Share

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Зургаадугаар сарын 29-ний өдөр 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Токио-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. ХӨСҮТ-т хяналтад байгаа долоон хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй. Томуугийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сорьцоос санамсаргүй түүврийн аргаар сонгож тогтмол шинжилгээ хийж байгаа. Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд мөн вирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175 хүн байгаа. ХӨСҮТ-д 45 хүн эмчилгээнд байна. Үүнээс 11 хүний биеийн байдал хүндэвтэр, 34 хөнгөн байна. Хоёр жирэмсэн эх коронавирусийн халдвартай байгаа. Өнөө өглөө эдгэрсэн ээж ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо” гэсэн юм.

таг

You Might also Like

error: Content is protected !!