No menu items!
HomeХүмүүсДэлхийн хамгийн баян эмч Патрик Синьсян

Дэлхийн хамгийн баян эмч Патрик Синьсян

-

“Форбс” сэтгүүлээс дэлхийн хамгийн баян эмчээр Патрик Сун Шионгийг /Patrick Soon Shiong/ нэрлэсэн байна. Патрик эмч 1952 онд Өмнөд Африкийн Порт Элизабет хотод Хятадын цагаач иргэний гэр бүлд мэндэлжээ.

Эцэг эх нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Гуандун мужийг орхин Өмнөд Африкийг зорьсон аж. Патрик 1972 онд Калифорнийн их сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр оюутан байхдаа чихрийн шижин өвчний талаар дагнан судалж байсан ч төгсөөд нойр булчирхайн мэс заслын эмчээр ажилласан гэдэг.

Эмчийн мэргэжлээрээ 1980 оныг хүртэл ажиллаж эм зүйн чиглэлээр судалгаа хийх болжээ. Улмаар нойр булчирхай болон хөхний хорт хавдрын тархалтыг зогсоох эм зохион бүтээсэн байна.

Тэрбээр дэлхийн хэмжээний хоёр том эмийн үйлдвэрийн захирал билээ. Патрик 12 тэрбум ам.долларын орлогоороо дэлхийн тэргүүн 30 баяны нэгд багтсан юм.

Түүний “Форбс” сэтгүүлд “Намайг дэлхийн хамгийн баян эмчээр тодруулсан мэдээг Лос-Анжелес дахь компанийхаа төв байр руу таксигаар очих замдаа радиогоор сонссон. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ баяраа хуваалцахыг хүсч, утсаар ярьсан юм. Таксины жолооч намайг анх таниагүй ч утсаар ярихыг минь сонсоод их гайхсан шүү. Лос-Анжелес бол замын ачаалалтай хэдэн цагаар түгжрэл үүсдэг учраас нийтийн тээврээр ч зорчих үе бий.

Сүүлийн хорь гаруй жилийн турш анагаах ухаанд шийдэж чадаагүй чухал асуудлыг би шийдвэрлэж чадсан. 1972 онд хорин насандаа АНУ-д суралцахаар Өмнөд Африкийг орхисон юм. Эмчийн мэргэжлийг сонгосондоо өөрөөрөө бахархдаг.

Би Өмнөд Африкт Хятадын цагаач айлын хүүхэд болж төрсөн. Намайг амьдарч байх үед арьс өнгөөр ялгаварлах дэглэмийн нөлөө хүчтэй байв. Би Африкийн унаган өнгөт арьстнуудаас ч доогуур байр суурьтай байсан. Тиймд намайг хятад хүн гэж үл ойшоох хандлагад эмзэглэдэггүй.

Ах минь хорт хавдраар шаналахыг хараад өвчнийг нь намдаах эм зохион бүтээхээр шийдсэн. Улмаар олон жилийн судалгааны үр дүнд эмийн “Абраксан” компаниа 1991 онд байгуулсан. Эмнэлгийн лабораторит ажиллах, эрүүл мэндийн шинжилгээний академик төвд ажиллах нь тэнгэр, газар шиг ялгаатай. Манай компанийн удирдлагад 40 больниц, 150 клиникийн эмнэлэг багтдаг. Би өөрийгөө сайн бизнесмэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хүн төрөлхтнийг аврах эмч гэж боддог. Өнөөдөр эмнэлгүүд зөвхөн эмчилгээнд анхаарал хандуулж өвчний эдгэрэлтэд мөнгө зарцуулдаггүй.

Улмаар АНУ-ын Засгийн газар жил бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 3 их наяд ам.долларыг салхинд хийсгэж байна. Хэрвээ энэ системийг өөрчилж чадвал хорт хавдрын үзүүлэлт буурах болно” хэмээжээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд