No menu items!
HomeЭрүүл мэндШулуун гэдэсний амсрын цууралт юунаас болдог вэ

Шулуун гэдэсний амсрын цууралт юунаас болдог вэ

-

Шулуун гэдэсний амсрын цууралт нь шулуун гэдэсний салст бүрхүүл, гадны нөлөөний улмаас гэмтсэнээс үүсдэг.

Энэ өвчин ихэвчлэн өтгөнөөр бие засахад шулуун гэдэсний амсар урагдаж буй мэт өвдөлт мэдрэгдэх, цус гарах, бие зассаны дараа удаан хугацаагаар хөндүүрлэж өвдөх, зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Шулуун гэдэсний амсрын хэсэг гадна болон дотор хуниас булчингууд суларч хошногоны амсар нээгдсэний улмаар өтгөн гадагшилдаг.

Эдгээр булчингийн чангарал, мөн гадны биетийн шалтгаантай шулуун гэдэсний салст урагдаж гэмтдэг. Энэ урагдал нь хөндөгдөж улмаар архаг хэлбэрт шилжин хатуу сорви болон үлддэг байна. Шулуун гэдэсний амсрын цууралт нь ихэвчлэн шулуун гэдэсний ар хэсэгт байрладаг бөгөөд зарим тохиолдолд бусад хэсгүүдэд байж болно.

Уг өвчин нь стресс болон сэтгэл санааны тогтворгүй хүмүүст ихэнхдээ тохиолдох ба гол шалтгаан нь өтгөн хатах, шулуун гэдэсний салст үрэвсэл, гүйлгэлт, шамбарам өвчин, бэлгийн замын халдварт өвчин зэрэг болдог.

Энэ өвчнийг ихэнх тохиолдолд эмээр эмчилдэг. Хатсан өтгөн болон гадны биет гэдэсний салст ханыг гэмтээснээс хошногоны амсрын цууралт үүсдэг байна. Хоолны дэглэм барьж өтгөн хатахаас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сахих, халдвараас сэргийлэх, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг тос, эм хэрэглэх зэрэг эмчилгээгээр өвчин аяндаа арилдаг.

Эмийн эмчилгээ үр дүнгүй тохиолдолд мэс заслын эмчилгээ шаардлагатай. Мэс заслын эмчилгээний үндсэн зорилго нь хатуурч сорвижсон шархийг өөлж аван, шинэ шарх үүсгэх, мөн дотор хуниас булчингийн чангарлыг суллахад чиглэдэг.

Шулуун гэдэсний амсар орчмын өөхөн эдийн идээт үрэвсэл

Шулуун гэдэсний төгсгөл, хошногоны амсар хэсэгт 4-16 тооны шүүрэл ялгаруулдаг сувагтай булчирхайнууд байрладаг. Булчирхайн сувгаар нян орсноор булчирхайг үрэвснүүлснээр шулуун гэдэс орчмын өөхөн эд үрэвсэж идээлэх шалтгаан болдог.

Хүмүүсийн дунд буруу харсан хатиг буюу мундас гэж хэлэгддэг энэ өвчин анагаах ухаанд парапроктит гэж нэрлэдэг.

Гол зовиур нь хошногоны амсар орчим хавдаж улайн маш хүчтэй өвдөлт өгдөг. Идээ гадагшаагүй тохиолдолд шулуун гэдэс орчмын зөөлөн эд эсийг бүхэлд нь хамарч улмаар аарцгийн хэсэг рүү тархах ч тохиолдол бий. Өвчний архаг хэлбэр нь шулуун гэдэсний амсарт идээт цорго үүсгэдэг бөгөөд өвчтөнд төдийлөн их зовиур өгдөггүй.

Өвчтөний биеийн эсэргүүцэл сулрах, ядрах, даарах зэргийн улмаас үе үе үрэвсэл идэвхижиж зовиур нэмэгддэг боловч боловч идээ гадашласнаар зовиур аяндаа арилдаг.

Удаан хугацаагаар идээт үрэвслийг эмчлээгүй тохиолдолд цорго салаалж шулуун гэдэсний орчмын зөөлөн эдэд тархан хундэрсэн хэлбэрт шилжинэ. Энэ үед өвчний хуниас булчин идээт үрэвсэлд хамрагдаж улмаар хий өтгөнөө барих чадвар алдагдах тохиолдол ч байна. Шулуун гэдэсний зөөлөн идээт үрэвслийг мэс засал эмчилгээгээр эмчилнэ.

Шулуун гэдэсний хурц идээт үрэвслийн үед идээг гадагшлуулах мэс ажилбар хийдэг бөгөөд эдгэрэлт нь 50 хувь байдаг аж. Мөн мэс заслын дараа архаг хэлбэрт шилжих нь элбэг гэнэ. Энгийн хэлбэрийн шулуун гэдэсний идээт цоргыг мэс заслийн аргаар бүрэн эмчлэх боломжтой. Шулуун гэдэсний амсрын хүндэрсэн хэлбэрийн идээт цоргыг зарим тохиолдолд хэд хэдэн үе шаттай мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай байдаг.

Хувийн ариун цэврийг сахих

Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройд шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж дадах хэрэгтэй.

Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүмүүс өтгөнөөр бие зассаны дараа ариун цэврийн цаасаар бус бүлээ усаар угааж цэвэрлэх нь илүү зохистой. Угаахдаа саван болон давс хэрэглэх шаардлагагүй.

Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх

Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс, шулуун гэдэсний ханийг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар жорлонд суухаас зайлсхийх

Хүндээр бие засмаар санагдах тохиолдолд аль болох түргэн бие засах хэрэгтэй. Судалгаагаар хэвийи өтгөнөөр бие засахад 30 секудын дотор өтгөний эхний хэсэг гадашладаг, Үүнээс хойш 30 секунд тутамд өтгөн 2-3 хуваагдан гадагшладаг. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3-5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал суултуураас боссоны дараа дахин сууж болно.

Өтгөн хатахаас сэргийлэх

Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй адил шинжтэй байдаг. Өтгөн хатах зовиуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд аль болох өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өтгөн хатдаг хүмүүс аль болох шаардлагатай хэмжээний хоолыг идэж өтгөнөө тогтмол гадагшлуулдаг байх нь ашигтай. Удсан, чанар муутай, муудсан зүйл хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх бас нэг шалтгаан болж өгдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаагаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс залсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх ажил эрхэлсэн тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1-2 цаг тутамд дор хаяж таван минут амрах, хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд, авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах нь зүйтэй гэнэ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд