No menu items!
HomeЭрүүл мэндТархиа сэргэг байлгаж, шинэ санаа олох бяцхан зөвлөгөө

Тархиа сэргэг байлгаж, шинэ санаа олох бяцхан зөвлөгөө

-

Энэ удаа танд хэрхэн өөрийгөө тогтмол цэнэглэж, шинэ санаа олж, тархиа сэргэг байлгах талаар өөрийн бяцхан зөвлөгөөг хүргэе.

Тархи хэрхэн ажилладаг вэ?

Тархи гэдэг 100 тэрбум мэдрэлийн эсээс бүрдэх зүгээр л маш төвөгтэй компьютер мэт. Өөрөөр хэлбэл аварга том мэдээлэл боловсруулах төхөөрөмж гэсэн үг. Тэгэхээр одооноос хүн юуг ч сэтгэж, шинээр нээж чадна гэдэг бодлоо орхи. Хэн ч шинэ өнгө зохиож чадахгүй, бид зөвхөн байгаа мэдээллүүдийг хослуулан, анализ хийж л шинэ мэт зүйл гаргаж чадна. Жишээ нь ухаалаг утас ер бусын бүтээл мөн боловч хорвоо дээр байдаг зүйлсийн л нийлбэр юм. Ердөө л энэ. Эндээс бид нэг зүйлийг олж харж болно. Тэр нь тархи хэрвээ төхөөрөмж юм бол өөрийн гэсэн ажилладаг алгоритм, арга барил гэж байж таараа. Бид түүнийг нь олчихвол агуу байж болох аж. Тэгэхээр бид өөрийнхөө тархийг зөв удирдаж, ажиллуулж чадвал Алберт Эйнштейнээс ч илүү сэтгэж чадах нь байна шүү дээ. Гэхдээ яаж?

Оюун санааны канибализм

Ямар ч компьютерт өгөгдөл орж байж л бодолт, гарц гаргана. Тэгэхээр бид тархиндаа үргэлж шинэ өгөгдөл оруулж байх хэрэгтэй. Эс бөгөөс тархи чинь байгаа өчүүхэн мэдээллээ дахин дахин эргүүлсээр сүүлдээ нөгөөх нь гуниг болж хувирдаг юм билээ. Яг тийм гуниг. Энэ одоо шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ би хувьдаа тэгдэг. Хэрэв шинэ ном уншихгүй, шинэ мэдээлэл авахгүй бол нэг тийм тааламжгүй мэдрэмж төрдөг, гунигтай болдог. Ганцаардал төрдөг, амьдрал нэг л хоосон санагддаг. Үүнийгээ би оюун санааны канибализм болж байна гэж өөртөө хэлдэг. Та канибализм гэж мэднэ биз. Энэ нь өөрөө өөрийгөө идэж буй зүйлийг хэлдэг. Тэгэхээр тархинд буй цөөн хэдэн мэдээллээ тархи идсээр сүүлдээ өөрийн ялгаруулах элдэв бодисоо идээд байна уу хэмээн би хувьдаа төсөөлөн боддог. Ийнхүү аз жаргал тань үгүй болдог санагддаг. Уг нь жаргалтай л баймаар байна шдээ. Тийм болохоор заавал шинэ өгөгдөл олж авахыг хичээдэг. Эсрэгээрээ нэг гоё кино үзэх, нэг гоё хүнтэй уулзах, нэг гоё ном унших үед бөөн бөөн аз жаргал шүү.

Өгөгдөл

Тархинд шинэ мэдээлэл хоол мөн гэдэгт та итгэж байвал дараагийн алхам руу оръё. Энэ нь өгөгдлөө таних явц. Бидний өдөр тутамд түгээмэл таарах өгөгдлийг эрэмбээр нь гурав ангилж болно.

1. Чанартай хүнтэй уулзах, мэдээлэл авах: Энэ бүр үнэхээр амттай. Ярих юм биш. Толгой нь сэргэг, ном уншдаг, амьдралд олон зүйлийг үзэж харсан, надаас хавь илүү туршлагатай хүний хэдэн 10-н жил бодоод, ойлгоод, дүгнэчихсэн зүйлийг сонсоно гэдэг амьдралд шипи хэрэглэж буй мэт л байдаг. Гэхдээ түүнийг хүн гэдгийг санах хэрэгтэй. Ямар ч сэдэлтэй яриад буй юм билээ. Тэгэхээр хэрэв та хүний тэдгээр хүчин зүйлийг нь шүүлтүүрдэж чадвал энэ төрлийн өгөгдөл 10 ном уншсантай дүйнэ шүү. Гэхдээ эсрэгээрээ муу зүйлс ч олж авч болох эрсдэл өгөөж аль аль нь өндөр мэдээллийн суваг гэдгийг ойлгоорой.

2. Чанартай ном унших: Ном унш гэдэг ч ном болгон сайн биш гэдгийг санах хэрэгтэй. Надад нэг хүн хэлж байв. Ном бичсэн хүн нь том үсгээр БУРХАН гээгүй л байвал тэрхүү номыг цэнзүүртэйгээр хүлээж авч бай гэж. Тийм болохоор танд юм өгч чадах номыг үргэлж эрж хайж байгаарай. Үүнтэй холбоотой өөрийн нэг арга барилаасаа хуваалцъя. Зөв бурууг нь мэдэхгүй юм, гэхдээ наддаа болоод л байх шиг байдаг. Тэр нь би маш олон ebook татдаг. Гоё санагдаад татаад л байдаг. Тэгээд бүгдийг нь уншдаггүй. Гэхдээ бүгдийг нь дэлгэж үздэг. Агуулга, өмнөх үг, бусад хүмүүсийн бичсэн шүүмжийг нь хардаг. Тэгээд агуулгаас хамгийн сонирхол татсан бүлэг рүү үсрэн очдог. Ингээд таалагдахгүй бол шууд хаядаг. Хэрэв сонирхол татвал бусад бүлгүүдийг нь уншдаг. Надад ердөө 1–3н л бүлэг уншсан өчнөөн ном байна. Ингэж л чанартай, өөрт таалагдсан номоо барьж авдаг гэж боддог.

3. Чанартай кино: За энэ суваг үнэндээ их гүехэн шүү. Та нээг их зүйл эндээс олж авахгүй. Гэхдээ л олж авах зүйлс байдаг. Багахан ч гэсэн сонирхолтой зүйлс мэдэж болно. Яагаад гэхээр кино урлаг гэдэг их хэцүү, олон зүйлээс хамаардаг. Нэг жүжигчин нь л муу байхад бүтэн кино зохиолчийн санааг хүргэж чадахаа байдаг. Тэгэхээр хэдэн зуун кинон дунд нэг хоёр л сайн бүтээл гардаг байх. Жишээ нь би сүүлд Peaky blinders олон ангит кино үзэв. Эндээс түүх болон стратегийн тухай багагүй зүйл мэдэж болохоор байна лээ. Бас та сайн баримтат кино үзвэл мэдээлэл авч болдог. Жишээ нь би BBC-н амьтны талаар гардаг цувралуудыг үзэх дуртай. Явж явж энэ хүний нийгэм чинь амьтны амьдралын өргөтгөсөн хувилбар санагдсан шүү.

Синтез буюу боловсруулалт

Энэ их чухал хэсэг. Та шалгалт өгөхийн өмнөх орой нь нойргүй шахуу уншиж ороод онц авч байсан удаа олон л биз дээ. Гэхдээ тэр үедээ юу сурснаа одоо бол огт санахгүй. Танил байна уу? Одоо ингэхгүй ээ. Үнэхээр онц сурдаг байсан, маш олон ном уншдаг хүмүүсийг би мэднэ. Гэхдээ яг өөрийн гэсэн дүгнэлт ердөө гаргадаггүй. Зүгээр л уншаад л бараг цээжлээд байдаг юм уу гэж бодсон. Угтаа зөв нь синтез хийх ёстой юм. Синтез гэдэг нь хоёр бодис урвалд орохыг хэлдэг ба анх Грекээс гаралтай хамт байрлуулах гэсэн утгатай үг юм билээ. Тэгэхээр ийм юм. Та ямар нэгэн өгөгдөл тархиндаа авсан бол түүнийгээ бодох цаг өөртөө гаргах хэрэгтэй. Түүнийгээ эргэцүүлэх хэрэгтэй. Яагаад? Юу билээ? Гээд. Бичиж тэмдэглэх ч хэрэгтэй. Би бол жишээ нь зурж үзэн, бодож гардаг, тэгээд бүр хүмүүст тэр тухайгаа ярьдаг. Ийм юм уншлаа, ингэж байна гээд л. Тэгж гэмээ нь шинээр бий болсон өгөгдөл болон таны тархинд буй хуучин өгөгдөл тань синтезэд ордог. Хоорондоо холилдож мэдлэг болдог. Та хар, цагаан хоёр будаг нэг саванд хийгээд орхивол саарал өнгө гарахгүй. Тэдгээрийг хутгах хэрэгтэй. Тэгвэл холилдон шинэ өнгө гарна. Ердөө ийм юм. Ийнхүү та нэгэнт өөртөө мэдлэг болгож чадсан бол та хэзээ ч мартахгүй, бүр далд ухамсрын тань түвшинд эдгээр мэдлэг тань таныг улам илүү болгож байх болно.

Энергиэр цэнэглэсэн бие

Та ийнхүү тархиндаа өгөгдөл оруулан, түүнийгээ синтезэд оруулж чадсан бол ер нь тэгээд болж байгаа юм. Нэгэнт тархинд тань ийнхүү дэлхий ертөнц багтаад ирэхээр таны гар, хөл дагаад хөдөлдөг. Зүгээр сууж чадахаа больдог. Бодол дотор тань дайн болж, хорвоо дэлхий өрнөж байхад гар хөл тань хөдлөхгүй байхыг харъя л даа. Боломжгүй зүйл. Нэг тийм өөрийгөө энергиэр цэнэглэж буй явдал юм. Шинэ шинэ санаа төрөөд, түүнийгээ хиймээр санагдаад, хөлд хий ороод эхэлнэ дээ. Ингээд л ажилдаа ч дурлаад, хэнээтэй ч болоод хийж өгнө. Хүмүүс таныг гайхна. Чи хаанаас ингэж их санаа олдог юм бэ гэж? Чи ер нь ядардаггүй юм уу? гэж? Чи амраач! Гэж. Гэтэл бодол нь гучин км-н цаана байгаа хүн амарч чадахгүй л дээ. Гэтэл тэр бүхний нууц нь ердөө ийм хэдхэн үе шаттай мэдээлэл цуглуулах арга байгаа юм шүү дээ. Та бас туршаад үзээрэй. Хэрэв хэрэгжүүлж чадвал таны амьдралдаа хийж сурсан хамгийн хэрэгтэй зуршил ч байж мэднэ шүү. Надад лав тэгж санагддаг. Тэгээд хэдэн жилийн дараа үүнийг бүрэн гартаа оруулчхаад надад буцаагаад бэлэг өгөөрэй 

Танд амжилт хүсье. Мөн та share хийж бусдад бас туслаарай. Ер нь хүнд өгөх хамгийн тансаг бэлэг оюуны бэлэг байдаг байх аа.

Эх сурвалж: Ganzorig Ganbat

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд