No menu items!
HomeХоол, шим тэжээлИнгэний хоормог хаванг маш хялбар хөөдөг

Ингэний хоормог хаванг маш хялбар хөөдөг

-

Хоормог нь шим тэжээл, эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй тунаж шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм.

Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугьсан, тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмж, дархлааг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг шидтэй. Ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увдистай.

Хүний бие махбодын бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж, маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээрээ буюу их хэмжээгээр ууж болдог цорын ганц ундаа юм. Зүрх, судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэн цусны их даралтыг буулгаж, улмаар хэвшүүлдэг эмчилгээ сувиллын ач холбогдолтой.

Ингэний хоормогийг хоол боловсруулах эрхтний /элэг, цөс, ходоод, гэдэс/ зонхилох төрлийн өвчлөлд сувиллын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ. Учир нь ходоодны шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Мөн жирэмсэн эхчүүдийн хаванг хөөх нэн тустай.

Хүний биед шингэхдээ хялбар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Хамгийн гол нь хүний биеийн элдэв өвчнөөс сэргийлэх бичил биетэн агуулж байдаг онцлогтой. Эдгээр бичил биетэн нь хүний биед гаднаас орох хортой болон өвчин үүсгэх бичил биетэнтэй тэмцэж тэдгээрийг устгаж байдаг байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд