No menu items!
HomeХүмүүсАав ээжийгээ ядуу тарчиг амьдралаас салгасан буржгар үст бяцхан гүнж

Аав ээжийгээ ядуу тарчиг амьдралаас салгасан буржгар үст бяцхан гүнж

-

   Өхөөрдөм бяцхан, хэвлүүхэн яриатай, хөгжилтэй дүрүүдийг дэлгэцэд мөнхөлсөн буржгар үст бяцхан охины дүрийг үзэгч бүр хараад өхөөрддөг бизээ. 1930-аад оны үед кинонд бүтээсэн эгдүүтэй дүрүүдээрээ олны танил болсон тэрээр ердөө зургаан настайдаа “Оскар”-ын шагнал хүртэж алдар нэрийн оргилд хүрсэн юм. Амеркийн кино урлагийн академи түүнийг өнгөрсөн 100 жилийн хамгийн агуу кино оддын жагсаалтын 18-д оруулсан юм. Орчин үеийн кино судлаачид Ширли Темплийг бүх цаг үеийн хамгийн алдартай жүжигчин хүүхэд гэж дуу нэгтэй хүлээн зөшөөрдөг билээ.

Ширли Темпл 1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд Калифорнийн Санта Моникад бизнесмэн банкир Жорж Темпл, бүжигчин Гертруда Амилиа нарын бага охин болж мэндэлжээ.

Шерли анх гурван настайгаасаа Лос Анжелс дахь хатагтай Меглиний бүжгийн студийн бүжигчин болсон бөгөөд “Educational films” корпорацийн хоёр продюссерийн анхааралд өртсөнөөр кино ертөнцөд хөл тавьж, дан хүүхдүүд тоглосон “Baby Burlesks” богино хэмжээний цуврал кинонд тогложээ. Охиноо урлагийн замд дэмжсэн ээж Гертруда нь өдөр бүр охиныхоо үсийг ороож янзалж өгдөг байсан төдийгүй бусдын хайрыг татсан буржгар үсийг нь хадгалахын тулд долоо хоногт нэг удаа цуугаар зайлдаг байж. Үзүүрээсээ уг хүртэл рүүгээ буржийсан үс нь заримдаа орооцолдож, самнахад төвөгтэй байсан төдийгүй цуугаар зайлахдаа нүд нь хорсож өвддөг байжээ. 1933 онд “Фокс” кино компани Ширлитэй долоо хоногийн 150 доллараар хамтран ажиллах 7 жилийн хугацаатай гэрээг байгуулахад ээж Гертруда Амилиа мөн охиныхоо үсчнээр долоо хоногийн 25 доллараар ажиллах гэрээ байгуулсан гэдэг. Бяцхан охиныг жижиг биетэй том хүн хэмээх дуулиан гарч байжээ. Сүүн шүд нь хорхойтож унасан учир хиймэл шүд зүүдэг байсан Ширли санамсаргүй байдлаар шүдээ унагааснаас ийн яриа гарахад хүргэсэн хөгжилтэй түүхтэй гэнэ.

1935 онд тэрээр анхны хамгийн бяцхан од болсон бөгөөд тэрээр Juvenile Oscar шагналын эзнээр тодорчээ. Мөн тухайн үед алдарт “Grauman’s Chinese Theatre”-ын гадна талбайд Холливудын алдартнуудын гар болон хөлийн хээг байрлуулдаг байсан бөгөөд Ширлигийн гар, хөлийн хээг албан ёсоор нэмж байрлуулсан юм. Найман насандаа тэрбээр холливудын хамгийн өндөр төлбөртэй 10 эмэгтэй жүжигчдийн эгнээнд багтаж, 3 сая ам.долларын хөрөнгөтэй болсон байна. Тэрээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 оддын тоонд багтаж чадсан юм. Түүний зургууд хаа сайгүй байхаас гадна зурагт хуудас, ил захидал, бэлэг дурсгалын зүйл гээд л бүр Shirley хэмээх Буржгар үстэй хүүхэлдэй хүртэл гаргаж байжээ. “Ideal Novelty & Toy Co” компани түүний хүүхэлдэйн хуулбарыг бүтээсэн бол өөр нэгэн компани Ширли нэртэй спиртгүй  коктейль гаргаж эхэлсэн юм.

Удалгүй тэрээр бидний сайн мэдэх “Буржгар үст”, “Сэргэлэн нүдэн”, “Хөх шувуу”, “Бяцхан гүнж”, “Бяцхан хурандаа” зэрэг гайхамшигтай бүтээлүүдийн гол дүрийг бүтээж, хамгийн алдарт хүүхдүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болов. Ширлигийн бага нас жинхэнэ жүжигчний амьдрал байсан юм.

Ширли 17 насандаа Джек Агар хэмээх царайлаг офицертой хуримлаж, удалгүй Линда Сюзан хэмээх хөөрхөн охинтой болсон юм. Гэвч тэдний хамтын амьдрал дөрвөн жилийн дараа дуусгавар болсон юм. Тэрээр Тэрээр 1950 онд Хавайн “Pineapple” компанийн ерөнхийлөгчийн туслах байсан Чарльз Блэктэй танилцаж, удалгүй хуримаа хийжээ. Тэд Чарли, Лори хэмээх хоёр хүүтэй болсон байна. Буржгар үст Ширлигийн хоёр дахь гэрлэлт аз жаргал, баяр хөөрөөр цалгисан юм. Тэрээр нэгэн сэтгүүлч “Жүжигчний мэргэжлээс гадна амьдралын тань хамгийн том амжилт, бахархал юу байв” гэхэд “Миний 55 жилийн гэрлэлт. Нөхөр бид хоёр 55 жил бие биедээ үнэнч аз жаргалтай амьдарсан” гэж хариулжээ.  

1961 онд Ширли Темпл дэлгэцийн урлагийг бүр мөсөн орхилоо. Ширли насанд хүрсэн цагаасаа улс төрд юу юунаас илүү сонирхолтой болов. Тийм ч учраас 1967 онд улс төрд хөл тавихаар шийдэж төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан байна. Хожим түүнээс ярилцлага авч байсан нэгэн сэтгүүлч дахин сонгуульд өрсөлдөх тухай асуухад Ширли “Үгүй ээ… Хүмүүс намайг сонгохгүй байх. Учир нь тэд намайг үргэлж зургаан настайгаар минь төсөөлдөг юм байна лээ. Би тэднийхээ сэтгэл дотор зургаан настай жаахан охин хэвээрээ байгаа бололтой” гэж хариулсан байдаг. Улс төрөөр кино урлагт гаргасан шиг ээ амжилт олоогүй Ширли шоу бизнес рүү хөл тавьлаа. Тэр “Ширли Темплийн театр” хэмээх телевизийн нэвтрүүлэг хийж, “Ширли Темпл” гэх цуврал номуудаа бичиж, өөрийн тоглосон кино цомгуудаа гаргав. Гэвч түүний сонирхлыг улс төр татсан хэвээр байлаа. Тэрээр 1968 оноос улс төрд эргэн орж Чехославяк, Гана улсуудад АНУ-ын Элчийн сайдаар олон жил ажиллажээ. Мөн АНУ-ын НҮБ дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.1972 онд Темпл хөхний хорт хавдартай болсноо мэджээ. Түүний хагалгаа амжилттай болсны дараа 1973 оны 4-р сард тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн өвчний талаар зарлажээ. Ширли “Одоо би бүрэн эдгэрсэн. Та бүхний эрт оношлогдсон хорт хавдар үхлийн аюултай биш” хэмээн хэлсэн нь олон эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд туслаад зогсохгүй мөн өөрийн өвчний талаар олонд мэдээлсэн анхны алдартай эмэгтэй болсон юм.

Тэрээр 2014 онд 85 насандаа таалал төгсжээ. Ширли Темпл нь нийт 14 богино хэмжээний, 43 бүрэн хэмжээний, 25 үлгэрийн кинонд тоглож цэнхэр дэлгэцнээ мөнхөрсөн бөгөөд дэлхий дахинд авъяаслаг, өхөөрдөм “Буржгар үст” охин хэвээр үлдсэн юм.

 О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд