No menu items!
HomeЭрүүл мэндПренаталь оношлогоо яагаад чухал вэ?

Пренаталь оношлогоо яагаад чухал вэ?

-

Дэлхий даяар олон сая хүүхэд төрөлхийн гажигтай төрж, мөн олон тооны хүүхэд бага насандаа эндэж, эдгээр хүүхдийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. Хоол хүнсэндээ генетикийн өөрчлөлттэй, хагас нийлэг, олноор үйлдвэрлэсэн, үйлдвэрлэлийн аргаар хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэрэглэх болсон амьдрах орчны өөрчлөлт, хүний амьдралын хэвшил өөрчлөгдөх болсон зэрэг нь ургийн төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх байдлыг улам бүр ихэсгэж байгаа юм. Хүн болж төрсний хамгийн гол утга учрын нэг нь өөрийн эрүүл саруул үр удмаа үлдээх нөхөн үржих явдал билээ.

Төрөлхийн гаж хөгжил, согог, дутуу хөгжил, удамшлын материал, хромосомын болон генийн өөрчлөлт, эд эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа болон бүтцийн өөрчлөлтийг жирэмсэн хугацаанд эрт илрүүлэх аргуудыг нийтэд нь пренаталь оношлогоо буюу ургийн гажгийн оношлогооны аргууд гэнэ.

Пренаталь буюу эхийн хэвлий дэхь ургийн хөгжлийн үеийг дотор нь маш олон үед хуваадаг. Үүнд: Эхний 3 сарыг үр хөврөлийн үе гэх ба 3 сараас төрөх хүртэл ургийн үе гэнэ. Эхний 3 сард үр тогтосноос эхлэн үр хөврөлийн эсүүдийн хуваагдал, олшрол, өсөлт, ялгаран хөгжил, умайн хананд бэхлэгдэх, эд эс эрхтний ялгаран хөгжлийн эх үүсвэр тавигдах зэрэг үеүүд хамаардаг.

Эдгээрийг үр тогтсон эвсэл үр (зигот), эсийн олшрон хуваагдлын үр дүнд үүссэн олон тооны эс бластомер ( грекээр blastos-өсөлт), бластомерын бөөгнөрөл бөмбөлөг хэлбэрийг морул (латинаар morul-мөөг) гэх мэтчилэнгээр хоног, үе мөчлөг, бүтцийн онцлог бүрээр нь ангилан үздэг.

Жирэмсний 20 долоо хоногтойгоос төрсний дараахь эхний долоо хоногийг пренаталь үе гэнэ. Дотор нь:

1. Антенаталь үе (20 долоо хоногоос төрөлт эхэлтэл)

2. Интенаталь үе (Төрлөгийн үе)

3. Постнаталь үе гэж хуваадаг. (Төрснөөс хойш эхний долоо хоног буюу эрт нярайн үе) гэж хуваадаг.

Пренаталь оношлогоог инвазив буюу мэс ажилбартай, инвазив бус буюу мэс ажилбаргүй гэж үндсэнд нь 2 хуваана.

1. Инвазив бус оношлогоонд эхо оношлогоо болон лабораторийн даавар илрүүлгийн арга орно.

Эхо оношлогоогоог тодорхой хугацаанд, гол зорилтот бүлэг буюу гаж хөгжилтэй ураг тээх магадлал пренаталь эрсдэлтэй бүлэгт эд эрхтний бүтцийн өөрчлөлт, эд эрхтний үүсэл, хөгжил тавигдах бүтэц бүрэлдэх үед нь тодорхой эмгэг илрүүлэх зорилгоор хийх бөгөөд эхо скрининг шинжилгээ гэж нэрлэдэг. Эхо скрининг шинжилгээ:

6-10 долоо хоногт (Умай, өндгөвч, аарцгийн эрхтнүүдийг үнэлэх жирэмсний эрт үеийн үзлэг хамаарна).

  • Үр хөврөлийн умайн хөндий дэхь байрлал тодорхойлох
  • Үр хөврөлийн өсөлт үнэлэх
  • Зүрхний цохилт тодорхойлох
  • Умайн гаднах жирэмсэн илрүүлэх

11-13 долоо хоногт ( Хромосомын гажиг бүтцийн өөрчлөлт байгаа эсэх тодруулах)

  • Ургийн өсөлт үнэлэх
  • Хүзүүний арын зай (NT) хэмжих
  • Хамрын хянга яс хэмжих
  • Тархины бүтэц үнэлэх
  • Зүрх
  • Ходоод Хүйн судас Хэвлийн урд хана
  • Давсаг Ихэс Ургийн мөчид үзэх

18-23 долоо хоногт (Ургийн эрхтэн тогтолцоо бүрээр нь шалгаж өөрчлөлт байгаа эсэх тодруулах)

  • Тархины бүтэц
  • Нүд хоорондын зай Нүдны болор
  • Хамар уруул тагнай залгиурын бүтэц
  • Зүрх Уушиг
  • Ходоод Элэг Цөсний хүүдий
  • Бөөр Давсаг
  • Нуруу нугалам мөчдийн яс гар хөлийн хуруу
  • Өрц Хэвлийн урд хана
  • Ихэс Хүйн судас

30-34 долоо хоног төрөх хүртэл (Ургийн өсөлт, хөдөлгөөн, хүйн судасны допплер, биофизик үнэлгээ, усны хэмжээ, байдал, умайн сорви үзэх)

  • Ургийн байрлал
  • Ураг орчмийн шингэн
  • Хүйн байдал хүй хүзүүгээ ороосон эсэх
  • Ургийн биофизик үзүүлэлтүүдийг үздэг.

2. Инвазив бус мэс засалгүй арга Лабораторийн арга

Энэ аргад:

  • Хоёрол тест
  • Гурвал тест
  • Дөрвөл тест
  • Harmony тест орно.

Хоёрол тестэд

  • HCG-хүний хорионы гонадотропин
  • PAPP-A-жирэмсэнтэй холбоотой үүссэн цусан дахь А уураг

Гурвал тестэд

  • Жирэмсний 2 дахь 3 сард
  • HCG-хүний хорионы гонадотропин
  • AFP-альфа фетопротейн
  • Е3-Эстриол

Дөрвөл тестэд

  • HCG-хүний хорионы гонадотропин
  • AFP-альфа фетопротейн
  • Е3-Эстриол
  • Inhibin A -ингибин А
  • Harmony тестэд
  • Ургийн ДНХ
  • Эхийн ДНХ орно.

Инвазив буюу мэс ажилбар мэс засалтай пренаталь оношлогооны аргад:

  • Амниоцентез-Ургийн орчмийн шингэнд хатгалт аваад шинжлэх арга
  • Хорион биопси-Хорион бүрхүүлийн эдийн шинжилгээ орно.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд