No menu items!
HomeГэрийн тохижилтГал тогоогоо сэргээж, засах шинэ санаанууд

Гал тогоогоо сэргээж, засах шинэ санаанууд

-

Гал тогоо бол бидний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар. Та урт хугацааны турш гал тогоогоо засаагүй, засах гэж төлөвлөж байгаа бол дараах санааг хэрэгжүүлээд үзээрэй. Гал тогооны дизайн нь гэрийн өнгө төрхийг тодорхойлдог байна.

Гал тогоогоо урам зоригтой өнгөөр ​​будна

Өнгө бол гал тогооны “амтлагч” юм. Төгс өнгө сонгох нь ая тухтай орон зайг бий болгодог төдийгүй үнэ цэнэтэй зүйлийг  өгөх нэг санаа юм. Та гал тогоогоо бүхэлд нь цагаан өнгөөр будах талаар бодоод үзээрэй. Энэ нь цэвэрхэн бас том харагддаг. Эсвэл эсэргэрээ хар өнгө ч сонгож болно. Хамгийн гол нь гал тогооны өнгийг зөв хослуулах л чухал. Гал тогоогоо сэгээх эхний алхам бол будаж, өнгийг сэргээх явдал юм.

Гал тогооны шүүгээгээ шинэчлэх

Гал тогооны шүүгээнийхээ талаар та хэзээ ч сонсохыг хүсэхгүй байгаа ганц үг: он сар өдөр.

Гал тогооны шүүгээгээ шинэчилнэ гэхээр заавал хуучин шүүгээгээ солих шаардлагатай гэсэн үг биш юм. Шүүгээгээ шинэчлэх нь гал тогоогоо будахтай адил энгийн бөгөөд хямдхан байж болно. Эсвэл гараараа модон шүүгээ хийж болох юм. Мөн гал тогооны шүүгээгээ хэсэгчилж сольж болно.

Хана

Гал тогооны дээд доод шүүгээний хооронд орших ханыг шинэчлэх. Энэ өртөг зардлын хувьд бага бөгөөд шинэчлэхэд тохиромжтой элемент юм. Гялтгар шил эсвэл метал хавтан жаахан плита суулгаж болно. Эсвэл нэг, хоёр өдрийн дотор хийж болох хялбар, бүтээлч хийцтэй,  хана байж болох юм. Жишээлбэл, ханын цаас, плита чимэглэл, ламинатан шалны хавтан эсвэл өнгөлгөөтэй чулуу.

Гоёмсог усны цорго суулгах

Усны цорго бол хямд зардлаар шинэчлэгдэх боломжтой зүйл бөгөөд таны гал тогоонд өнгө нэмэх нь гарцаагүй. Та гал тогооны шүүгээний өнгө эсвэл гэрэл, шүүгээний бариул зэрэгтэй түүнийг хослуулж болно.

Гал тогооны гэрэл

Гал тогооны гэрэлтүүлгийг хүмүүс ихэвчлэн үл тоомсорлодог. Гэвч энэ нь анхаарлаа хандуулах ёстой зүйлийн нэг. Гал тогооны өрөөнд унжсан гэрэлтүүлэг тренд болж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд