No menu items!
HomeЗөвлөгөөЦеллюлит арилгах үр дүнтэй таван арга

Целлюлит арилгах үр дүнтэй таван арга

-

Та үр дүнтэйгээр целлюлиттэй тэмцэхгүй бол бүх амьдралаа үрэх болно. Целлюлит нь генетикийн улмаас үүсдэг бөгөөд хоолны дэглэм, дасгал хийгээд тийм ч тус болохгүй. Гэсэн хэдий ч целлюлитийг багасгах зарим арга байдаг. Бид дерматологич, судлаачид целлюлитийн талаар юу гэж хэлснийг сонирхож, олж мэдсэн зүйлээ та нартай хуваалцахыг хүслээ.

1. Массаж

Энэ нь тусгай вакум төхөөрөмжийн тусламжтайгаар массажлах арга юм. Арьс судлаачид энэ нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны төрхийг сэргээнэ гэж үзжээ. Сайн үр дүнд хүрэхийн тулд та долоо хоногт нэг удаа массаж хийлгэх хэрэгтэй. Гэхдээ долоо хоног бүр тусгай массажны аппаратад ороход их хэмжээний мөнгө хэрэгтэй болж магадгүй юм.

2. Тос

Целлюлитийн эсрэг үр нөлөөтэй зүйлс шинжлэх ухаанаар батлагдаагүй байгаа. Гэхдээ целлюлитийн эсрэг тосууд нь  таны арьсыг чийгшүүлнэ. Таны өгзөг илүү сайхан харагдах болно. Гэхдээ та тийм ч их үр дүнд хүрэхгүй. Дерматологичдын баттай хэлж байгаа цорын ганц зүйл бол урт хугацааны эффект өгөхгүй байх явдал юм.

3. Биеийн сойз

Арьс судлаачид сойз ашиглах нь үр дүнтэй гэж хэлж байгаа боловч асар их үр дүнг хүлээх хэрэггүй. Түүнээс гадна та энэ процедурыг удаан хугацааны туршид хийх хэрэгтэй. Гэхдээ сайн мэдээ гэвэл та өөрөө гэртээ хийж болно.

Энэ процедурыг долоо хоногт хоёроос илүүгүй удаа давтана. Хэрэв таны арьс хэт цочролд орсон бол хуурай сойзоор бага үрээрэй, эсвэл бүрмөсөн орхино уу. Та байгалийн материалаар хийсэн ямар ч сойз сонгож болно.

Хуурай сойзоо хэрхэн ашиглах вэ:

  • Цагийн зүүний дагуу биеэ үрэх маягаар арьсаа угаана. Үүнийг хэрхэн яаж хийхийг дээрх зурган дээрээс харж болно.
  • Арьс нь нимгэн байдаг тул хөнгөн даралтыг өгөөрэй
  • Хуурай сойзоор үрсний дараа  гуужсан хуурай арьсыг арилгаж, сэрүүн шүршүүрт ороорой.

4. Радио давтамж дээр суурилсан төхөөрөмжүүд

Судалгаагаар цацраг идэвхжилтийн төхөөрөмж нь целлюлитийг бууруулахад үр дүнтэй байдаг. Үүнийг 16 хүнд туршиж үзжээ. Тэд 6 долоо хоногийн турш долоо хоногт хоёр удаа энэ эмчилгээнд хамрагдсан бөгөөд гуяны тойрог 71.87% буурч, целлюлит 25% сайжирсан байна.

Өөх тосыг халаахад RF энерги хэрэглэснээр таны арьс чангарч, цусны эргэлт нэмэгдэх бөгөөд энэ нь цаг хугацаа өнгөрөхөд целлюлитийн харагдах байдлыг багасгахад тусалдаг.

5. Мэргэжлийн эмчилгээ

Мэргэжилтнүүдийн хийсэн зарим тусгай журам нь целлюлитийг багасгахад маш үр дүнтэй байдаг гэж дерматологичууд хэлдэг. Эдгээрээс хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэгийг “subcision” гэж нэрлэдэг. Энэхүү манипуляци нь целлюлит үүсгэдэг хатууг задалдаг. Гэхдээ ийм эмчилгээ хийлгэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. 232 өвчтөнийг судалж үзсэн бөгөөд тэдний 99% нь үр дүнд сэтгэл хангалуун байсан. Үр дүн нь 2 жил хүртэл үргэлжилж болно.

Целлюлитийг багасгахын тулд ямар процедурыг туршиж үзсэн бэ? Тэд үр дүнтэй байсан уу?

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд