No menu items!
HomeЭмч зөвлөж байнаХэвтрийн өвчтөнийг буруу хооллосноос гарах хүндрэл

Хэвтрийн өвчтөнийг буруу хооллосноос гарах хүндрэл

-

ХЭВТРИЙН ӨВЧТӨНИЙ АСАРГАА СУВИЛГАА

Хэвтрийн өвчтөнд хийх сувилгаа нь өвчтөний бие махбодын хэвийн vйл ажиллагааг хадгалах болон хожим гарч болзошгvй хvндрэлээс урьдчилан сэргийлэх, улмаар аль болох богино хугацаанд эрvvл болоход нь туслан дэмжих, эсвэл байгаа байдлаас нь дордуулахгvй байлгахад чиглэгдсэн vйл ажиллагаа юм. Yvнд сувилгаа хийлгэж байгаа хvнийг хөдөлгөөний дутагдалд оруулахгvй байлгах, хувийн ариун цэврийг сахиулах, зөв хооллох, сэтгэл санааны хэвийн байдлыг хангах, эрvvлжvvлэхэд чиглэгдсэн vйл ажиллагаа ордог.

Хэвтрийн өвчтөний хооллолт

Зорилго: Хэвтрийн өвчтөнд өгч байгаа хоол нь биеийн эсэргvvцлийг сайжруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн эдгэрэлтийг хурдасгах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлж, биеийн жинг бууруулахгvй байх зорилготой.

Өвчтөнд өгөх хоол нь бантан, зутан, сvv, сvvн бvтээгдэхvvн, төмсний нухаш, жимсний шvvс, амин дэмээр баялаг хоол өгнө.

Өвчтөнийг хооллох арга:

Амьсгалын замаар хоол , тэжээлийн зvйл орохоос урьдчилан сэргийлж өвчтөнийг хагас суугаа байрлалд тавтай суулгаж хооллоно. Хоолны дуршлыг ихэсгэх зорилгоор гарыг угааж амыг усаар зайлуулж, хэлний өнгөрийг хусч, өнгө vзэмжтэй, шингэц сайтай, амт чанартай хоолоор хоёр цагийн зайтай ойр ойрхон хооллоно.

Буруу хооллосноос гарах хvндрэл

Шингэц удаан, уураг, өөх тостой, өндөг, мах, хиам, халуун ногоотой шарсан хуурсан хоол өгснөөс ходоодны vйл ажиллагаа хямрах, амьсгалын зам бөглөрөх, судас хатуурах, өвчлөлийг тvргэсгэх аюултай.

Хэвтрийн өвчтний хувцсыг солих

Зорилго: Хиртэх, хөлс болж норох, нуралт, цооролт vvсэх, сэтгэл санаа тавгvй болохоос урьдчилан сэргийлэх зорилготой.

Хэвтрийн өвчтний хувцас нь чийгийг өөртөө шингээдэг, сэрvvн сул чөлөөтэй, халууцуулахгvй, vрэхгvй зөөлөн даавуун материалтай байх шаардлагатай.

Хувцас солих арга:

Хувцсыг дээрээс нь эхэлж өвчтний цамцны араас татаж толгойг гаргаад, гарыг нь суллаж тайлна. Жишээ нь цус харвалттай хvний хувцсыг тайлахдаа эрvvл гар талаас нь тайлаад, толгойг гаргаж харвалттай гарыг сvvлд нь гаргана. Мөн өмсөхдөө харвалттай талаас нь эхэлж өмсvvлнэ. Хувцсыг солихгvй удсанаас гарах хvндрэл нь хир хөлс vнэртэх, хөдөлгөөнд саад болох, vрчийж удсанаас цооролт, холголт vvссэнээс өвчтөний сэтгэл санаа тавгvй болно.

Хэвтрийн өвчтөний цагаан хэрэглэл солих

Зорилго: Өвчтөний цагаан хэрэглэл цэвэр цэмцгэр байх нь өвчтөний таатай орчинг бvрдvvлж сэтгэл санаа тайван, нуралт, цооролт vvсч, халдвар орохоос сэргийлэх зорилготой.

Өвчтөндөө цагаан хэрэглэл солихыг ойлгуулаад, солих цагаан хэрэглэлээ бэлдэж тавьсан байна. Өвчтөний хөнжлийг сөхөж өвчтөний бие доогуур хоёр гараа хийж өөр лvvгээ болгоод бохир хэсгийгхуйлж нөгөө талаас нь цэвэр даавуу тэнийлгэж тавиад мөн хөнжлөө эсрэг тал руугаа болгон хоёр гараа хийж өргөөд цэвэр даавуун дээр гаргаж бохирлогдсон даавууг хуулж авна.

Гарч болох хvндрэл: Цагаан хэрэглэлийг солихгvй удсанаас өвчтөнд таагvй байдал vvсгэх, холголт, цооролт vvсч хоёрдогчоор халдвар авч хvндэрдэг, өвчний эдгэрэлтэнд муугаар нөлөөлдөг.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд