No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Мөнхцэцэг: Арьсны хавдрыг үүсгэдэг гол шалтгаан бол нарны хэт ягаан туяаны нөлөөлөл

Д.Мөнхцэцэг: Арьсны хавдрыг үүсгэдэг гол шалтгаан бол нарны хэт ягаан туяаны нөлөөлөл

-

Зуны нарнаас биеийн арьсыг хамгаалж, арьсны хавдраас сэргийлэх талаар ХСҮТ-ийн Толгой, хүзүүний мэс заслын кабинетийн эмч  Д.Мөнхцэцэг зөвлөж байна.

“Арьсны хавдрын гол шалтгаан нь нарны хэт ягаан туяа юм”

Арьсны өмөн гэдэгт арьсыг хучиж байдаг хучуур эд, түүнд агуулагдаж байдаг хөлс болон тосны булчирхай, үсний хүүдийний хучуур эдээс гаралтай хавдрыг хамааруулж үздэг. Арьсны хавдрыг үүсгэдэг гол шалтгаан бол нарны хэт ягаан туяаны нөлөөлөл, тэжээлийн дутагдлаас үүссэн шарх, түлэгдэлт, гэмтлийн дараах сорив, радио идэвхт цацрагийн нөлөө, арьсны архаг үрэвсэл, янз бүрийн химийн хортой бодисуудаар арьсыг гэмтээх, арьсны хавдрын урьдал өвчнүүд, төрөлхийн болон олдмол зарим мэнгэнүүд нөлөөлдөг. Үүнээс онцолбол, нарны хэт ягаан туяанд хэт өртөх юм бол арьсны хавдрыг үүсгэх эрсдэлийг ихэсгэж байдаг. Тухайн хүнд арьсны хавдар үүсэх эсэх нь тухайн хүний арьсны өнгө, наранд хэт шарагддаг байдлаас шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл арьсны нөсөөжилт нь нарны гэрэл эсэд хортой нөлөөлөх үйлчлэлийг сааруулж байдаг учраас өртөмтгий байдлыг тогтооход чухал нөлөөтэй. Тийм учраас экваторт ойрхон байрлаж байгаа улсуудын цагаан арьстангуудаас илүү бор арьстангууд хавдарт өртөх нь бага байдаг. Цагаан арьстангууд наранд биеэ шархад борлохоос илүү түлэгддэг байна. Нарны ягаан туяанд үе үе хүчтэй өртдөг ийм хүмүүс арьсны хавдраар өвдөх нь их байдаг. Настай хүмүүсийг бодвол хүүхэд залуучууд нарны хэт ягаан туяанд өртөмтгий байдаг. Тийм учраас хүүхэд ахуй насандаа ялангуяа 13-19 нас, 20-29 насандаа түлэгдэлтэд өртөх юм бол арьсны хавдар үүсэх магадлал ихэснэ. Хэт ягаан туяаны шарлага нэг хувь ихсэхэд арьсны өмөн 1-2 хувь ихэсдэг нь нотлогдсон. Озоны цоорхой үүсч байгаа нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах атмосферийн давхарагийг нимгэрүүлж, арьсны өмөн үүсгэх нөлөөг улам ихэсгэдэг гэсэн таамаглал гарч байгаа.

“Арьсны хавдар 3 төрөл бий”

Бид нар мэнгэний гаралтай хавдар буюу мэнгэний бус гаралтай хавдар гэж хуваадаг. Мэнгэний гаралтай хавдрыг меланом гэж нэрлэдэг. Мэнгэний бус гаралтай хавдруудаас хамгийн их тохиолддог нь папиллома буюу хавтгай суурин эсийн гаралтай хавдрууд байдаг. Меланом нь хамгийн хоруу чанартай, хурдан явцтай, тавилан муутай хавдар байдаг. Тийм учраас мэнгээр битгий оролд гэж Монголчууд хэлдэг. Меланом нь 80-90 хувь арьсан дээр тохиолддог. Үүний 25-42 хувь нь толгой хүзүүнд байрладаг. Тархалт нь цөөхөн зуун мянгад хоёр байдаг. Их тохиолддог газрууд нь Австрали, Шинэ-Зиланд, АНУ зэрэгт байна. Энэ улсуудад зуун мянгад 21-25 тохиолддог. Уг өвчнөөр голдуу цагаан цайвар арьстай, амархан түлэгддэг, сэвхтдэг, төрөл төрөгсдийн аль нэг нь мэнгэний гаралтай хавдраар өвдөж байсан, наранд удаан хугацаагаар ажилладаг хүмүүс өвдөх нь их байдаг. Меланом нь илүү хувь нь мэнгэний суурин дээр үүсдэг. Тийм учраас мэнгэнд гарч байгаа өөрчлөлтийг мэнгэ үрэвсэж байна уу? Мэнгэ хортой хавдарруу шилжиж байна уу гэдгийг маш сайн анзаарч шинжиж байх ёстой. Энэ үед арваад төрлийн өөрчлөлт гардаг.

  • Мэнгэ хурдан хугацаанд томрох
  • Мэнгэний гадаргуу хөрсгүй болоод шархлах
  • Цус гарамтгай шинжтэй болох
  • Мэнгэ нөсөөжилтийнхөө өнгийн өөрчлөх
  • Мэнгийг тойрсон арьс улаах
  • Хавдах, загатнах, өвчин орох
  • Дагуул жижиг мэнгэ гарч ирэх
  • Ойр орчмын тунгалгийн булчирхай томрох

Энэ шинж тэмдгүүдийг бид мэнгэ идээлж үрэвсэж байна, аль эсвэл мэнгэ  хортой хавдарруу шилжиж байна гэж үздэг. Мэнгэ огт байгаагүй газар хавдар үүсэхдээ хавтгай гүвдрүү, мөөг хэлбэрийн цайвар хүрэн, хар өнгийн толбо бий болдог. Яваандаа энэ нь шархалж цус гарамхай шинжтэй болно. Меланом бол томордоггүй. Яагаад гэхээр маш эрт цусны болон тунгалгийн замаар үсэрхийлдэг. Тийм ч учраас нэг см  хэмжээтэй байхдаа л тархинд, ясанд, арьсанд элэг, бөөрөнд үсэрхийлсэн байх чадамжтай.

Зангилаат хавдар гэж юу вэ?

Мэнгэний гаралтай хортой хавдрыг ялгах шинж тэмдгүүд нь хил хязгаар нь жигд биш, өнгө жигд биш, гадаргуу хөрсгүй болсон байна. Настай хүмүүсийн нүүрэнд бор толбо үүсээд барзайгаад, хуурайшаад, гүвдрүү маягийн болдог. Үүнээс хавдар үүсдэг. Гэтэл энэ нь аль хэдийн зангилаат хэлбэрийн мэнгэний гаралтай хорт хавдар болсон байдаг. Хамгийн элбэг тохиолддог нь суурин хэсгийн гаралтай хавдар байдаг. Энэ нь арьсны бүх хавдар дотроосоо 70-75 хувийг эзэлдэг. Ихэвчлэн ахимаг насныхан тэр дотроосоо эрэгтэйчүүдэд илүү тохиолддог. Энэ хавдар нь хамрын далавч, хамар уруулын ховил, зовхи, нүдний дотор гадна ирмэг, чихний дэлбэн чамархай хэсгүүдэд байрладаг. Мөн харьцангуй удаан явцтай 6-8 сар, тэрнээс илүү хугацаагаар үргэлжилж болно. Шинж тэмдэг нь дараах байдлаар илэрнэ. Арьсан дээр гөлгөр эсвэл барзгар гадаргуутай өвчингүй хатуу овгор зүйл үүсдэг. Тэр нь аажим томорсоор хүрэн ирмэг нь хатуурч эхэлдэг.  Цаашлаад голдоо шархлаад, цус шүүс гараад, орны эдрүү нэвтэрч хавдаж эхэлдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд