No menu items!
HomeUncategorizedАнхаарлаа захирч сурах урлаг: Анхаарал халамж дутуу өсөх аюултай юу

Анхаарлаа захирч сурах урлаг: Анхаарал халамж дутуу өсөх аюултай юу

-

Судлаач Линда Стөүн “Хүн яагаад байгаа орчноосоо өөр зүйл бодож явдаг вэ? Өөр зүйлд сатааралгүйгээр, анхаарлаа байгаа орчиндоо 100 хувь хандуулах боломжтой юу?” зэрэг асуултад хариулахаар 15 жилийн судалгаа хийгээд байгаа юм. Түүний TheAtlantic сайтнаа бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Анхаарлын арга барил гэж юу вэ?

Бид юу хийж, юу мэдэрч байгаагаасаа шалтгаалаад орчин нөхцөл бүрт өөр өөр анхаарал хандуулдаг. Бид хэзээ ч хоёр зүйлийг нэгэн зэрэг анхаарах чадваргүй юм. Тиймээс нэг хоромд нэг л зүйлийг анхаарч байдаг. Гол ялгаа нь хэр удаан анхаарах вэ, хэр хурдан шилжин өөр зүйл бодох вэ гэдэгт л байгаа юм. Машин барих, хоол хийх, дугуй унах зэрэг өдөр тутмын үйлдлүүдэд бид нэг зүйлийг хийж байгаа ч хааяа онхи өөр зүйл бодогдож, түүндээ автах нь бий. Өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бодлууд.

Зарим үед анхаарал болгоомжгүйгээсээ болж алдаа гаргах, бүр осолдож амь насаа ч алдаж болно. Хамгийн гол нь хүн өөрийн чадвараа ашиглаж, “анхаарлын арга барил”-тай байж өөр зүйлд санаашралгүй байгаа орчин нөхцөлдөө бүрэн анхааралтай байх хэрэгтэй юм.

Хүн юуг анхааралтай хийдэг вэ?

Хүн төрсөн цагаасаа хойш олон төрлийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, харилцааны арга барилд суралцсаар байдаг. Жишээ нь, хүүхдээ уйлах бүрд нь шинэ тоглоом авч өгөх, хуучин тоглоомоороо тоглох шинэ арга зааж өгөх маш ялгаатай. Ийм ялгаатай орчин нөхцөлд хүүхдүүд огт өөр хандлагаар хүмүүжих болно.

Унших ч юмуу, бие даан хийдэг үйлдлийн талаар ярилцья л даа. Эдгээрийг хийх үед хэн ч танд үүрэг даалгавар өгч, дүрэм зааж, “тэгэх ёстой” гэсэн зүйл байдаггүй. Ямар ч ядаргаатай, стресстэй зүйл байхгүй. Ийм хараат бус нөхцөлд хүн баяр хөөртэйгөөр, анхаарлаа илүү төвлөрүүлж, сэтгэл тайван ажиллаж, суралцаж байдаг.

Хэд хэдэн Нобелийн шагналтантай ярилцах завшаан олдоход тэд багадаа эвлүүлдэг тоглоом тоглодог байсан гэдэг шүү. Тэд маш сониуч сэдлээр олон төрлийн зүйлсийг туршиж үзсэн байдаг. Тэгээд тэднээс энэ тухай нь асуухад нэр хүндтэй эрдэмтэд “Би одоо ч тоглож байна. Ялгаагүй зүйл л хийж байна” гэж хариулдаг юм.

Хүүхдэд анхаарал дутах аюултай юу?

Цоо шинэ зүйл гэж байхгүй. Бид бүхнийг дууриаж сурдаг. АНУ-ын Вашингтоны Их сургуулийн судалгааны хүрээлэнд төрөөд дөнгөж 42 минут болсон хүүхдийг олон хүмүүст харуулсан юм. Хүүхэд томчуулыг хэлээ гаргахад хэлээ гаргахыг хичээж, яг л хийж буй үйлдлийг нь дууриаж байсан. Үүний л адил хүүхэд бүр эцэг эхийнхээ анхаарлыг татахыг хүсдэг шүү дээ. Анхаарал гэдэг тэдний хувьд хайр халамжаа илэрхийлэх арга мэт санагддаг.

Нэг удаа би гэрлээд удаагүй найзуудтайгаа хамт үдийн хоол идсэн юм. Тэд хоёулаа утсаар ярин сууж байлаа. Гэтэл тэдний ой хүрсэн хүү нь утсыг нь заагаад “Ээжид байгаа, аавд байгаа. Би ч бас авмаар байна” гэсэн юм. Өнөөгийн нийгэмд бид хүүхэдтэйгээ ярилцахаас илүү, “скролл солиорол”-д автчихсан гэхэд хилсдэхгүй.

Бид одоогийн хүүхдүүдийг гар утас ашиглахыг нь хараад төрөхөөсөө л мэддэг төрчихөж гэцгээдэг. Гэтэл түүний өмнө удаан цагаар гар утастайгаа харагдаж, гар утсаа хараад инээж байгаа үед хүүхэд тэр зүйлд тэмүүлэх нь аргагүй. Тиймээс тэд ашиглахыг, хүрэхийг, хэрэглэхийг хүсдэг. Хүүхэд эцэг эх нь юуг таашааж байна, түүнд л тэмүүлдэг.

Эцэг эх нь өөртэй нь ярилцахаас илүү утсаа ширтээд л байвал хүүхдэд “Энэ л тэдний хүсч байгаа зүйл, би хамаагүй. Гэхдээ би ч бас ийм зүйлтэй болохсон” зэрэг таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Бид 7-12 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан юм. Тэд “Ээж маань надтай ярих үедээ нүдрүү минь хардаг ч болоосой”, “Би өмнө нь аавтайгаа хамт зурагт үздэг байлаа. Харин тэр одоо Ipad-тай болсон. Тэгээд би ганцаараа үзэж байна” зэргээр эцэг эхээсээ ердөө анхаарал халамж л хүсдэг.

Хүүхэд гэлтгүй хүмүүс бүгд бусадтай харилцахдаа бие биеээ харах үед “Би чамайг анхаарч байна” гэсэн дохиог харцаараа илгээдэг. Эсрэгээрээ энэ дохио үгүй бол бие биеэ ойлгох нь багасаж, гомдох мэдрэмж төрдөг аж.

Байгаа цагтаа, байгаа хүмүүстэйгээ…

Хүүхэд маш эмзэг, тэд анхаарал дутагдвал өөрийгөө “хайрцаглах” мэдрэмжид автаж, улмаар хүндрэх нь бий. Бага насны хүүхдүүд эргэн тойрноо хараад хэн намайг анхаарах бол, хэн намайг хайрлах бол зэргээр хүлээж байдаг бол өсвөр насны хүүхдүүд өөрийгөө нийгмээс тусгаарлаж, сул дорой гэдгээ мэдрэхээс зайлсхийдэг. Бид хэн нэгэнтэй интернетээр видео дуудлага хийх үед хэдий сайн хурдны холболттой байсан ч хамаагүй харцыг нь сайн олж харж чаддаггүй шүү дээ. Хүүхдэд ч бас харилцан ойлголцол дутагдаж удаан хугацаанд явбал нийгмийн эсрэг хандлагатай болох, тэднийг үзэн ядах, сэтгэцийн эмгэгтэй ч болох аюултай. Анхаарал халамжгүй өссөн хүүхэд амжилт бүтээл багатай, сэтгэл гутралын өвчтэй болох нь бий. Тэгээд өсч том болоод өөрөө хүүхэдтэй болсон ч өөрийн туулсан хандлагаа үр хүүхдэдээ гаргах болно.

Жилийн өмнө гэрт маань гал гарсны дараахан хоёр оюутан маань ирж надад тусласан юм. Нэг нь “милленниал”, нөгөө нь “X” үед хамаарах хоёр залуус байсан. “X” үеийн оюутны утас нь дуугарвал тэр дуудлагаа аваад, “Удахгүй ирнэ ээ” гээд гардаг байсан бол “миллениал” үеийн залуу хариу зурвас явуулдаг байлаа. Түүнээс яагаад гэдгийг нь лавлахад “Би байгаа газраа, байгаа хүмүүстэйгээ л баймаар байна” гэж хэлсэн юм.

Бид дуулах, бүжиглэх, хөгжим, спортын шинэ төрлийг суралцахдаа өмнө нь бага зэрэг тайвширч, сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй шүү дээ. Нислэгээр хичээллэх үедээ бага зэрэг л анхаарал алдвал тэр чигээрээ газар унах аюултай. Үүний нэгэн адил хүн байгаа газраа, байгаа орчин нөхцөлдөө л анхааралтай байснаар анхааралгүй байгаагаасаа илүү ихийг анзаарах болно. Нэгэнт болоод өнгөрсөн, эсвэл болоогүй зүйлийг бодон санаашрах бус байгаа цаг үедээ л аз жаргалтай нэгэн байгаарай.

Ингээд л та илүү аз жаргалтай, амар тайван нэгэн боллоо шүү дээ. Сэтгэл зүрх, бие махбод нэгдэнэ гэдэг нь энэ юм.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд