No menu items!
HomeЭрүүл мэндФейсбүүк хэрэглэхгүй 5 хоноход ядаргаа арилж, аз жаргалын гормон нэмэгддэг

Фейсбүүк хэрэглэхгүй 5 хоноход ядаргаа арилж, аз жаргалын гормон нэмэгддэг

-

Таван өдрийн турш фэйсбүүк, твиттер, инстаграм гэх мэт олон нийтийн сайт огт хэрэглэхгүй бол ядаргаа багасаж, аз жаргалын даавар нэмэгддэгийг Австралийн судлаачид тогтоожээ 

Хамгийн том нийгмийн сүлжээ фэйсбүүк 2 тэрбум гаруй тогтмол хэрэглэгчтэй болоод уджээ. Австралийн “Analytica” судалгааны хүрээлэн уг нийгмийн сүлжээ хүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалж, сонирхолтой дүгнэлтийг хийсэн байна.  

“Фэйсбүүк сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт уг судалгаанд 200 гаруй хэрэглэгчийг хамруулж, эхний бүлгийн оролцогчдийг 5 өдрийн турш ердийн байдлаараа фэйсбүүк орохыг хүссэн бол дараагийн бүлгийг 5 өдрийн турш огт фэйсбүүк орохгүй байхыг зөвлөжээ.

Үр дүнд нь хоёр дахь бүлгийн оролцогчдын сэтгэл санаа эрс өөрчлөгдөж, илүү тайван, уужуу, хүлээцтэй болж, ганцаардах, гуниглах, ядаргаанд орох нь багассан байна. Эсрэгээрээ фэйсбүүк хэрэглэсээр байсан оролцогчдын сэтгэл санаа,  бие махбодид онц өөрчлөлт гараагүйгээр барахгүй улам доройтжээ. 

Судлаачдын дүгнэлт: 

-“Фэйсбүүкийн дундаж хэрэглэгчийн хүлээн авдаг нийгмийн дарамт, сөрөг нөлөөлөл өдрөөс өдөрт ихэсч байна. Фэйсбүүкт оролгүй 5 өдөр, 5 шөнө болоход л таны амьдрал илүү өөдрөг, эрч хүчтэй болно гэдгийг бид судалгааны дараа баттай хэлж чадна. Судалгааны явцад огт фэйсбүүк хэрэглээгүй оролцогчид найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа өрнүүлж байсан нь илүү их эерэг үр дүнг бий болгосон. Тэгэхээр та ч бас өөртөө сэтгэл хангалуун бус, ядаргаа, уй гунигаар дүүрэн байгаа бол яг одоо фэйсбүүкээ хаагаад 5 хоног өөртөө амьд харилцааг бий болгоод үзээрэй. Энэ тийм ч хэцүү биш. Та уулзчихаж болох хүнтэй видео дуудлага хийх хэрэггүй. Та дэргэдээ шахуу байгаа хүн рүүгээ чат бичиж, өөртөө биш бусдад зориулж олон арван зураг дарах хэрэггүй. Та амьд харилцаагаар шийдчихэж болох зүйлийг хэзээ ч бүү цахимаар хий. Удалгүй та ертөнцийг өөрөөр харах болно” 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд