No menu items!
HomeЭрүүл мэндХайртай хүнтэйгээ харц тулгарах үед яагаад нүүр улайдаг вэ

Хайртай хүнтэйгээ харц тулгарах үед яагаад нүүр улайдаг вэ

-

Ичих сандрах, хайртай хүнтэйгээ харц тулгарах, догдлох гэх мэт олон сэтгэл хөдлөлийн үед нүүр улайж, бидний нуух гэсэн сэтгэл хөдлөлийг эргэн тойрны бүх хүнд зарлан тунхаглачихдаг.

Олон хүмүүсийн дэргэд магтуулахад ч нүүр улайх тохиолдол бий. Нүүр улайх нь зөвхөн хүнд тохиолддог үзэгдэл бөгөөд яагаад улайдаг шалтгааныг эрдэмтэд судалжээ.

Яагаад нүүр улайдаг вэ?

Энэ нь симпатик мэдрэлийн судаснаас эхтэй ба судас нь цусан дахь адреналинийг идэвхижүүлж ялгаруулах үүрэгтэй. Ямар нэг сэтгэл зүйн огцом мэдрэмж авах үед адреналин ялгардаг. Энэ үед цусны судаснууд тэлэгдэж цус болон хүчилтөрөгч биеэр маш хурдтай тархан, нүүрэн дэх судас ч мөн тэлж нүүрлүү илүү их цус шахахад нөлөөлснөөр нүүр ув улаан болдог.

Хэрэв ямар нэг ичгэвтэр зүйл хийхэд нүүр улайж байвал тухайн хүн хийсэн зүйл нь буруу эсвэл ичмээр гэдгийг ухамсарласныг илтгэдэг ажээ.

Харин сэтгэл татам, хайртай хүнтэйгээ харц тулгарах, ярилцах, хамт байхад нүүр улайдаг нь зүрхний ажиллагаа эрчимжиж, илүү хүчтэй хурдан цохилж эхэлдэгтэй холбоотой ажээ.

Үүнийг хянах арга одоогоор байхгүй. Симпатик мэдрэлийн системийг бид хянах боломжгүй. Хүмүүс нулимсаа хүчээр ч атугай гаргаж чаддаг бол нүүр улайх үзэгдлийг хүчээр хийх боломжгүй юм.

Боломжит цорын ганц арга нь гүнзий амьсгаа авч биеэр хурдтай гүйж байгаа цусыг удаашруулах, адреналин ялгарах үйл явц зогсохыг хүлээх юм.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд