No menu items!
HomeЭмч зөвлөж байнаШ.Ариунжаргал: Системийн өвчин дараах шинж тэмдгээр эхэлдэг

Ш.Ариунжаргал: Системийн өвчин дараах шинж тэмдгээр эхэлдэг

-

Үе мөчний өвчин 40-өөс дээш насны хүмүүст тохиолддог гэх ойлголт ард хоцорчээ. Учир нь найман настай балчраас 80 настай буурлууд хүртэлх бүх насныхан болон аль хүйсийн хүн энэ төрлийн эмгэгээс болж шаналж байна. Яс, үе мөчний эмгэгийн шалтгаан, эмчилгээний талаар “Наран мед” клиникийн үүсгэн байгуулагч, УАУ-ы ахлах зэргийн эмч Ш.Ариунжаргалаас тодрууллаа.

-Үе мөчний өвчин тулай, хэрх зэрэг олон төрөл байдаг шүү дээ. Шалтгаан, эмчилгээ нь ч харилцан адилгүй юу?

-Ревматологи буюу яс, үе, булчин шөрмөс холбогч эдийн өвчин судлал нь дэлхий нийтэд харьцангуй хожуу хөгжиж байна. 1998 онд л албан ёсоор бүртгэгдсэн. Зөвхөн үе мөчний үрэвсэлтэй холбоотой 300 орчим төрлийн өвчин бий. Эдгээрийг үүсгэж байгаа шалтгаанаар нь аутоиммунный, халдварын шалтгаантай, бодисын солилцооны гэж гурав ангилдаг. Сүрьеэ бруцеллёз , цус задлагч нян, вирусийн гаралтай өвчнөөр үүсгэгдэж байгааг халдварын шалтгаантайд тооцдог. Харин бодисын шалтгааны улмаас үүсэж байгаа эмгэгт сахар, тулай, яс сийрэгжилт зэрэг ордог. 

-Монгол хүмүүст дээрх эмгэгүүдийн аль нь илүү түгээмэл тохиолддог вэ. Хэрх өвчний оноштой хүн цөөнгүй байдаг юм шиг анзаарагдсан?

-Хэрхийн эмгэг нь олон өвчнийг багтаасан шинжлэх ухааны нэршил юм. Системийн өвчин нь залуужиж хүйсийн ялгаа улам багасч байна. Тухайлбал тулай өвчнөөр 40-өөс дээш насны эрчүүд голдуу өвддөг байсан бол сүүлийн жилүүдэд залуучууд, эмэгтэйчүүд их өвчлөх боллоо. Мөн манай улсын хүүхэд эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож буй өвчин бол Rheumatoid arthritis буюу хэрх төст олон үений үрэвсэл юм. 

-Нас, хүйс ялгахаа больсон талаар та сая хэллээ. Үүний шалтгаан юу вэ?

-Аутоиммуны өвчин үүсгэх олон шалтгаан бий. Газар нутгийн байршил, хооллолт, удамшил, эмийн зохисгүй хэрэглээ, жирэмслэлт, цэвэршилт, хөдөлгөөний дутагдал, үе мөчний бусад өвчнийг дутуу, буруу эмчилсэнтэй холбоотой үүсдэг. 

-Хавар, намрын улиралд болон цаг агаар муудахын өмнө үе мөчний өвчин сэдэрдэг гэж ярьдаг шүү дээ. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч, биед шаардлагатай витамины хэмжээ багасахаар архаг өвчин сэдэрдэг. Мөн хавар намар салхи ихэссэнтэй холбоотой үе мөчний өвчин хөдөлдөг. Салхи, чийг зэрэг нь өвчин үүсгэх, сэдрэхэд нөлөөлөх тохиолдол элбэг. Ер нь үе өвддөг хүн даарч хөрөхгүй байх хэрэгтэй. Хүмүүс хавар цагт нимгэн хувцсандаа эрт орж, шилбэ, хөлөөрөө даардаг шүү дээ. Энэ мөн сөрөг нөлөөтэй.

-Системийн өвчин үе өвдөхөөс гадна өөр ямар шинж тэмдгээр илэрдэг бол? 

-Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшингө байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хийж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсийн үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно. Түүнчлэн энэ өвчин зөвхөн яс, үенд нөлөөлдөггүй. Уушги зүрх элэг бөөрөнд нөлөөлж, хатуурал үүсгэх ч эрсдэлтэй.

Мөн нүд, шүд, шүүрэл ялгаруулдаг булчирхайд өөрчлөлт орж, нулимс гарахгүй нүд аргаж, хуурайших, шүд унах, буйл үрэвсэх, шүлс ялгарахгүй, булчирхай хатангиршдаг. Эхэндээ холбогч эд, булчин шөрмөс судас гэмтээгээд ясанд эрози үүсгэж иддэг. Ер нь удаан явцтай л болохоос хавдартай ижил, эмчилгээ авах нь бэрх аюултай өвчин.

-Өвдөлтийг нь богино хугацаанд намдааж болдог юм билээ. Бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий. Уг нь нэг, хоёрдугаар шатанд нь оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь хүмүүс эмээ ч ууж чадахааргүй болсон үедээ л ирдэг. Бөөр, уушги, зүрхний дутагдалд орж хатуурал үүстэл нь эм уугаад, эмнэлэгт хандахгүй яваад л байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүд маш их ирж байна. Нуруунд нь өөрчлөлт орсон, хөл гарын өвдөг, шагай нь хавдсан багачууд цөөнгүй байна. Гэхдээ хүүхэд эмчилгээ авах нь хурдан байдаг. Хурдан оношлуулж эмчилгээ эрт эхэлснээр үе мөч эрхтэн системээ хамгаалж үлдэх боломжтой. Хануур, зүү, тан, жин, бариа заслыг тохирсон европ эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй. Хэрэв өвчин хүндэрсэн тохиолдолд өвдөлт намдаах, үрэвсэл бууруулах, үений гэмтлийг даамжруулахгүй байх эмчилгээ хийнэ. Уг нь дасгал, иог, бясалгал, спортыг өөртөө тохируулан тогтмол хийж, хоол ундаа зохицуулаад, эмчийн заавраар эмчилгээ хийлгэвэл хүндрэхгүй. Эдгэх боломж байдаг.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд