No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Лхагвасүрэн: Хавдрын Эмчилгээнд гамма, электрон цацрагийг ашиглаж байна

Б.Лхагвасүрэн: Хавдрын Эмчилгээнд гамма, электрон цацрагийг ашиглаж байна

-

Хавдрыг эмчлэх, эмчилгээний гурван төрлийн арга байдаг. Энэ нь мэс засал, хими, туяа эмчилгээний аргууд юм.  Ингээд “туяа эмчилгээ”-ний талаарх  ХСҮТ-ийн ажилтан, анагаахын физикч Б.Лхагвасүрэнгийн яриаг хүргэж байна.

“Манай улс дэлхийн жишигт хүрсэн шугаман хурдасгуурт төхөөрөмжийг нэвтрүүлэх гэж байна”

– Шугаман хурдасгуурт тоног төхөөрөмж юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр тогийг салгахад цацрагийн үүсгэвэр унтарна. Үүгээрээ нийгэмд сөрөг нөлөөгүй гэж үздэг. Энэ төхөөрөмж нь нийтдээ 16 тн жинтэй. Толгой, их бие, ор гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Энэ хэсгүүдийн эргэлтийн төв нь нэг цэг дээр огтлолцдог нарийн тохиргоотой. Тухайн цэгийг эзо центэр гэж нэрлэдэг. Эзо центер дээр давхцах давхцал нь өндөр нарийвчлалтай, механикийн болон электроникийн нарийн хийцтэй тоног төхөөрөмж байгаа. Энэ тоног төхөөрөмж нь яаж ажилладаг вэ гэхээр, цахилгаанаар электрон цацрагийг гаргаж аваад, электрон цацрагаа шугаман хурдасгуур, шугаман вакум хоолойд оруулаад хүчдэлийн ялгавраар давтамжтай хурдасгадаг. Манай энэ аппарат бол 22 нев энерги хүртэл хурдсах боломжтой. Хурдассан электроноо хүнд метал дээр тусгаад, /түүнээс багахан хэмжээний цөмийн урвал явагдаж байна гэсэн үг л дээ/ тэндээс өндөр энергитэй рентген цацраг, онолын хувьд гамма цацраг гэж ярьдаг. ОУ-д өндөр энергийн рентген цацраг гэж нэрлэдэг. Тэрийг гаргаж аваад цацрагаараа эмчилгээ хийдэг.

Өндөр хөгжилтэй оронд Альфа, бетта цацрагийн эмчилгээ хийгддэг”

– Хавдрын Эмчилгээнд гамма, электрон цацрагийг ашиглаж байна. Альфа цацраг гэж байдаг. Гэхдээ Монголд рентгенд ашигладаггүй. Мөн Портун цацраг гэж байдаг. Энэ нь цацрагийг хөгжилтэй орнуудад эмчилгээнд ашиглаж байгаа. Хүнд ионы цацрагуудаар үр дүнтэй эмчлэгдэж байгаа тохиолдлууд бий. Тоног төхөөрөмжийн овор хэмжээ асар өндөр, том болж байгаа. Миний харж байснаар портун цацрагийн хэмжээ нь 3 давхар байшингийн хэмжээтэй байсан. Сүүлийн үед багасч байгаа. Үр дүн нь харьцангуй сайн байдаг. Цацраг үнэртдэггүй, амтагддаггүй учир нэг тусгасан бол буцаагаад авах боломжгүй. Цааш цаашдын эмчилгээнд нь тохиргоо хийж болно. Тэр их төвөгтэй учир хавдрын голомтыг нарийн онож, зөв хэмжээтэй тусгахын тулд маш их ажил хийгддэг. Үүнийг эмнэлгийн физикч нар нарийн тооцоолдог. Тухайн төхөөрөмжөөс гарч байгаа цацраг нь норм дүрмийн дагуу байна уу, яг зааварт байгаа шиг гарч байна уу, тэр тоног төхөөрөмжөөс гарч байгаа цацрагийг хавдрын голомт дээр тусаж байна уу гэдгийг нарийвчлан шалгаж байдаг. Тухайн хүний бие дээр нь тооцоолол хийж үздэг. Тухайн тооцооллоо шугаман хурдасгуурт төхөөрөмжрүүгээ дамжуулдаг.

“Шугаман хурдасгуурт төхөөрөмжид мэдээллийн дохиолол нь өөр байдаг”

– Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Усан дотор цацрагийн харилцан үйлчлэлийг нарийн хэмжиж оруулбал хүний биетэй ойрхон байдаг. Бид багажуудаа маш харийн тохируулсан байх ёстой. Өнөөдрийн хэмжиж байгаа багажууд энэ аппаратын насан туршийн хэмжилт болж өгнө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд