No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнТелевиз үзэж байхдаа ч калори шатаахад тань туслах 7 дасгал

Телевиз үзэж байхдаа ч калори шатаахад тань туслах 7 дасгал

-

Телевиз үзэж байхдаа калори шатаах нь боломжгүй юм шиг боловч дараах дасгалыг хийвэл үр дүн гарах болно. Гэртээ хийхэд хялбар, үр дүнтэй дасгалууд байдаг бөгөөд үүнийг хийхэд танд тусгай хэрэгсэл хэрэггүй. Кино үзэж байхдаа хийж болох хэдэн дасгал санал болгож байна.

1. Дасгал 1

Энэ дасгал нь гарынхаа өөхийг шатаахад туслах болно. ТВ-ийн өмнө ч гэсэн үүнийг хийхэд маш хялбар байдаг.

  • Цэх зогсоод, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваарай.
  • Гараа дээш өргө.
  • Шуугаа гартайгаа перпендикуляр байрлуул. Гар чинь чанга байх ёстой. Мөрөө бүү хөдөлгөөрэй.
  • 45 секундээс 1 минут давтана.

2. Цээжний дасгал

Өмнөх дасгалын үр нөлөөг нэмэгдүүлэх, үр дүнг хурдан харахын тулд дараах зүйлийг хий.

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай ав.
  • Гараа хажуу тийш нь өргөж, тохойгоо 90 ° өнцгөөр нугална.
  • Хоёр гараа нийлүүлж мөрөө хавчаад дараа нь гараа анхны байрлалдаа буцаана уу.
  • Гар чинь чанга байх ёстой.
  • 45 секундээс 1 минут давтана.

3. Өндөр өвдөг

Өвдөгний дасгал нь хөлний бүх булчинг бэхжүүлж, зүрхний цохилтыг эрчимжүүлж, эрч хүч, зохицуулалтыг сайжруулна.

  • Нуруу цэх байх ёстой.
  • Гараа шуугаараа хагас нугалаад дээш барь.
  • Зүүн, баруун өвдөгнөөс дээш өргөөд хурдан, гэхдээ жигд ажиллуулж эхлээрэй.
  • Үүнийг хүссэнээрээ үргэлжлүүлээрэй.

4. Сандал

Энэ нь таны уян хатан байдалд маш үр дүнтэй байдаг.

  • Ардаа сандал тавь.
  • Цэх зогсоорой. Хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваарай.
  • Таны нуруу шулуун байх ёстой.
  • Өвдөгөөрөө нугларч хагас суугаад бос. Нуруу цэх байх ёстой.
  • Анхлан хийж байгаа бол 8-10 удаа хийгээрэй. Дараа нь 10-12 гэх мэт тоогоо өсгөж болно.

5. Тасралтгүй ташуу тохой

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авдгаас арай илүү зай ав.
  • Өвдөгөө нугалаад. Гараа алдал.
  • Өвдөг нугалсан чигтээ бүсэлхийгээрээ баруун талруугаа доошил. Гараа нугалж болохгүй. Ядарч туйлдах хүртлээ аль болох олон удаа давтаарай. 2 талдаа ээлжлэн хийнэ.

6. Биеэ өргө

Энэ дасгал нь хэвлийн булчин, гар, бугуйг бэхжүүлдэг. Та үүнийг гэртээ амархан хийж болно. Танд зүгээр сандал хэрэгтэй.

  • Сандалны ирмэг дээр суу. Өвдөг нугарч, хөл нь шалан дээр тэгш байх ёстой.
  • Гараараа доошоо түлхэж, тохойгоо сунгаж байхдаа өвдөг, өгзгөө чангал. Биеэ дээшлүүлээд 30 секундын турш ийм байгаарай.
  • 3 удаа давтана.

7. Сүүлийн дасгал

Энэ дасгал нь таны тэнцвэр, төвлөрлийг сайжруулдаг.

  • Та гараа өргөн цэх зогс. 2 Гараа нийлүүл. /Зургийг хараарай/
  • Баруун хөлөө өргө. Тэнцвэртэй байдлаа хадгал.
  • Баруун хөлөө арагшлуулж биеэ доошлуул.
  • 45 секундын турш давтаж, дараа нь хөлөө солино.

Нэмэлт мэдээлэл: Өглөө дасгал хий

Судалгааны дагуу хүмүүс өглөө дасгал хийснээр биеийн өөх тосыг 20% -иас их хэмжээгээр шатаадаг гэжээ. Эрдэмтэд өглөө дасгал хийсэн хүмүүст нэмэлт илчлэг хэрэглэдэггүй бөгөөд өдрийн турш хоолны дуршил нэмэгддэггүй болохыг тогтоожээ.

ТВ үзэж байхдаа хийж чадах үр дүнтэй дасгалын талаар мэдэх үү? Та өглөө эсвэл оройд дасгал сургуулилт хийхийг илүүд үздэг үү?

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд