No menu items!
HomeОнцлохД.Нарангэрэл: Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 50-190 тохиолдлоор нэмэгдсэн

Д.Нарангэрэл: Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 50-190 тохиолдлоор нэмэгдсэн

-

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 7,797,000 хүн коронавируст халдвараар өвчилж,  427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан, нас барсан хүний тоо өмнөх өдрөөс бага зэрэг буурсан.

ОХУ-д 24 цагийн дотор 8,835 хүн өвчилж, нийт өвчлөлийн тоо 528,000-д хүрсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 50-190 тохиолдлоор нэмэгдсэн. Өчигдөр Тувад сүүлийн 14 хоногт бүртгэгдээгүй олон тохиолдол бүртгэгдлээ.

Манай орны хувьд өчигдөр 5 хүн ажиглалтад шинээр орж, 9 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Одоо ажиглах байранд нийт 2,061 хүн байна.

24 цагийн хугацаанд 119 дугаарт нийт 165 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр гадаад улсуудаас 3 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд